УИХ-ын нөхөн сонгуульд оролцох ёс зүй МАН-д бий юу
2018-07-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно.  Жинхэнэ гал гарсан өрсөлдөөн тухайн тойрогт өрнөнө хэмээн улс төрийн хүрээнд яригдаж байна.  Намууд ч дотооддоо өөрсдийн нэр дэвшигчдээ тодруулаад эхэллээ. 

 

Тэд сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ олон нийтэд зарлах учиртай.  Одоохондоо таамаг төдий мэдээлэл олон байгаагаас нэг асуудал ихэд анхаарал татаж байна.   Эрх баригч намынхан хариуцлагаа  бүрэн ухамсарлаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохгүй байхаар ярьж буй бололтой.  Хэрэв үнэн бол “үнэхээр браво”.  Ер нь ч тэгээд УИХ-ын нөхөн сонгуульд оролцох ёс зүй  МАН-д байхгүй л дээ. Өнгөрсөн хугацаанд  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгаас болж, тэд ямар ч  их “зовлон” үзэв дээ. Түүхэндээ анх удаа хууль санаачлагчийн өмд бандаашны хэрэг нь ил болж, тэр асуудалдаа УИХ нь ороогдож, онигоонд оров.  УИХ-ын гишүүн Төрийн сүлдний өмнө “Бандаашаа татаад гарсан” тухай мэдээлэл хийж,  олон улсад шившиг болов.   Тэр ч бас юув дээ. Нэгэнт бандаашны асуудалд орчихоод мэдээлэл хийж л байдаг.  Тэгээд УИХ-ын чуулганыхаа танхимын үүдэнд шүү.  Залуу гишүүндээ ядаж   хаана, ямар мэдээлэл хийхийг нь зааж зөвлөөд өгчих хүн  ч байсангүй.  Мэдээлэл хийх үеэрээ  Хэнтийгээс сонгогдсон гишүүдийг үргэлж энэ маягаар хүчингийн хэрэгт гүтгэдэг гээд л аваад хаясан.  Анх 2000 онд Хэнтийгээс сонгогдсон 32 настай залуу …., дараа нь  2012 онд сонгогдсон  гишүүн …… ч мөн ийм хэрэгт холбогдож байлаа гээд л Хэнтийн ах нараа бариад өгчихсөн байдаг.

 

Хэрэг ч мандсан даа.  Нэрээ сонссон зарим нэг нь нэлээд сандарсан байх.   Ер нь энэ удаагийн УИХ, эрх баригч намд асуудал их байна.  Ухаад үзвэл Хэнтийн  битгий хэл, хэд хэдэн гишүүнээс нь бандаашны асуудал гардаг.  Тэгээд тэднийгээ хамгаалах гэж нам нь, УИХ нь эвгүй байдалд ордог.  Ийм нэг хачин үйл явдлууд өнгөрсөн хугацаанд  болж өнгөрлөө. Д.Гантулгыг явуулах асуудлаар МАН-ын бүлэг нэлээд ширүүн уур амьсгалтайгаар хэдэн удаа хуралдсан байдаг.  Ялангуяа Д.Гантулгыг авч үлдэх УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсны дараахан  бүлгийн хурал болж, хурал дээрээ хоёр нь барьцалдаж авсан ч сураг байлаа.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нутгийн дүү Д.Гантулгаа авч үлдэхээр нэлээд зүтгэсэн ч  сүүлдээ бууж өгч түүнд “Тавьсан галаа өөр дээрээ ав.  Чөлөөлөгдөх хүсэлтээ өг” гэсэн байдаг. Арга ч үгүй биз.   32, 33-ын бүлэг болж хуваагдсан  МАН-ын бүлэг энэ асуудлаас болж, Засгаа хөдөлгөх талаар ч ярьж эхэлсэн. Бандаашны асуудал, Засаг унагах асуудал болтлоо өндрөө авч байсан нь түүхэнд анх удаа байх. 

 

Түүний дараа бүлгийн хурлаар Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явах болсон тул хэнийг нэр дэвшүүлэх талаарх яриа ч гарсан.  Тухайлбал,  УИХ-ын гишүүн М.Билэгт  “Гантулга гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихлөө. Хэнтий аймагт нөхөн сонгууль болох нь нэгэнт тодорхой боллоо. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх та өөрийн нутагтаа очиж нэр дэвшинэ биз дээ” гэхэд

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Хэнтий аймагт нэр дэвшихгүй. Надад нэр дэвших шаардлага байхгүй. Тэртээ тэргүй би хангалттай давхар дээлтэй байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.  Намын даргын байр суурь одоо ч хэвээрээ байгаа биз. Тэд бандааштай холбогдож нэг хэсэгтээ зовсон, бандаашаа явуулах гэж бөөн юм болсон, одоо  бандаашныхаа оронд хүн зүтгүүлээд эхэлбэл бас л ёс зүйгүй муухай харагдана. Энэ бүхнийг эрх баригч намынхан мэдэж л байгаа биз.  Тиймээс ч  хариуцлагаа  бүрэн ухамсарлаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохгүй байхаар яригдаж эхлэв бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-10
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-10
Хөөрхий Энхбаярыг ганцааранг нь сонгуульд оролцуул сайн хүү дахиж хулгай хийхгүй гээд гүйгээд байгаа
2018-07-23
АН бол сөнөсөн. МАН гарахгүй бол Буянгийн Жагаагийн нам гарах уу Эрэлийн Эрдэнэбатын нам гарах болж байна уу?
2018-07-21
Хүн өрсөлдүүлэх нь зөв.
2018-07-20
Заа ёсзүй энэ тэр яривал харин ч жэнко мэтээсээ асуугаарай. Хаана бна тэр ёсзүй чинь? Улсаасаа хулгай хийсэн хүнээ л сонгоо биз дээ өөрсдөө
2018-07-20
MAN yuun Khentii 2020, 2024 ond ch budaa. Iim Eronhii said, namiin dargatai nam yavah uuu hehehehe
2018-07-20