Кэригийн экс хайр сэтгэцийн асуудалтай болжээ
2018-07-20

Америкийн топ дива, дуучин Мэрия Кэригийн экс сүйт залуу Австралийн тэрбумтан Жеймс Паркер эрүүл мэндийн томоохон асуудалтай нүүр тулсан талаар албаныхан мэдэгдэв.

 

 

Өдгөө 50 настай тэрбумтан эр олон жилийн өмнөөс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан бөгөөд уг асуудлаа өнөөг хүртэл олон нийтээс нууцалж байжээ.

 

Тэрбээр сэтгэцийн хувьд тогтворгүй, эмчилгээ шаардлагатай буйгаа мэдэгдэж, энэ бүхэн нийтэд ил боллоо.

 

Паркер Австралийн хамгийн баян эрхмүүдийн нэг бөгөөд түүний нийт хөрөнгө 4.2 тэрбум ам.доллар юм. Тэрбээр эрүүл мэндийн асуудлаас болж “Crown Resorts” компанийн тэргүүнээс огцорч, гол хувьцаа эзэмшигч болжээ.

 

2017 онд Паркер, Мэригээс тодорхой шалтгааны улмаас салсан бөгөөд энэ талаар хоёр өнөөг хүртэл нууцалдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Харваас сэтгэцийн өөрчлөлттэй
2018-07-21