Харааны бэрхшээлтэй БАРИСТА ажиллах кофе шоп нээгдлээ
2018-07-20

Харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан анхны кофе шоп өнөөдөр ХНХЯ-нд  нээгдлээ. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, “KOICA” олон улсын байгууллага болон Солонгосын хараагүйчүүдийн Siloam байгууллагатай хамтран харааны бэрхшээлтэй баристаг мэргэжлийн түвшинд бэлтгэж, ажлын байраар хангаж эхэллээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны УЗ-ийн гишүүн, МСҮТ-ийн захирал Б.Ганзориг “Өнөөдөр Улаанбаатар хот дахь CAFÉ MORE салбар маань нээлтээ хийлээ. Энэхүү  кофе шоп нь Солонгос, Монгол хоёр орны хараагүйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүн юм. Энд шаардлагатай бүх хэрэгсэл тоног төхөөрөмж суурилагдсан байгаа.

 

Харааны бэрхшээлтэй иргэдээ  мэргэжлийн баристагийн түвшинд бэлтгэж, ажлын байраар хангасан нь хамгийн том ач холбогдол. Энэ кофе шопод 60-90 хувийн харааны бэрхшээлтэй дөрвөн  хүн ажиллаж байна.  

 

Улсын хэмжээнд  харааны бэрхшээлтэй 16000 иргэн байдгийн зөвхөн 4.5 хувь нь ажил эрхэлдэг. Үүнийг нэмэгдүүлэх зорилготой уг төслийг санаачлан хэрэгжүүлээд байгаа юм” хэмээн ярилаа.

 

Одоогийн байдлаар  харааны бэрхшээлтэй 16 иргэнд баристагийн мэргэжил олгоод байна.   

 

 

Siloam харааны бэрхшээлтэй иргэдийн халамжийн төвийн хэлтсийн дарга  Жан Ин Гён “Энэ төслийг  Монголын хараагүй иргэдийн нийгэмлэгийн гишүүдэд эдийн засгийн хувьд бие даахад нь туслах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийг Солонгост  хэрэгжүүлээд үр дүнгээ өгч чадсан учраас тэр хэвээр нь Монголд хэрэгжүүлж байна. Энэхүү кафе маань Солонгост төдийгүй дэлхий дахинд харааны бэрхшээлтэй бариста ажилладаг хамгийн анхны кафе гэдгээрээ онцлогтой. Одоогийн байдлаар Солонгост зургаан салбартай бөгөөд нийт арван гурван бариста ажилладаг юм” хэмээн тайлбарлав.

 

О.Төгөлдөрмаа  

Shuud.mn
Сонин хачин
ХНХЯам
2018-07-22
Hi:
Ene haana bdg ve
2018-07-20
ХНХЯам