Дарханы замыг шинэчлэх зээлийн хэлэлцээрийг баталлаа
2018-07-23

 

Улаанбаатар-Алтанбулаг-Дархан чиглэлийн замыг шинэчлэн, өргөжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Нийт 60 сая ам.долларын төсөвтэй энэ ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран хийх юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар өнөөдөр гарын үсэг зурав.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тус хэлэлцээрийн талаар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч “Сайн замыг олон сайн зүйл дагаж ирдэг. Нийгмийн үйлчилгээ ойртож, олон улсын эдийн засгийн гарцад холбогддог сайн талтай. Энэ нэн чухал шаардлагатай төслийг эхлүүлж байгаадаа баяртай байна” хэмээн хэллээ.

 

 

Харин Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Энэ зам Монгол Улсын эдийн засагт маш өндөр ач холбогдолтой. Үүнийг ойлгож, Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийг хөгжүүлэх төслийн хүрээнд тус дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Дархан чиглэлийн замыг шинэчилж байгаа нь ард түмнийхээ төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт юм” хэмээн тус төслийн ач  холбогдлыг тодотголоо.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Азийн хөгжлийн банктай 60 сая ам.долларын санхүүжилттэй авто замын өргөтгөл шинэчлэлийн төслийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тодорхой хэмжээнд хугацаа алдсан. Дархан руу концессын гэрээгээр зам тавина гэж гэрээ нь зурагдаад, гүйцэтгэгч компани санхүүжилтээ босгож чадаагүй асуудал үүссэн. Ингэж хугацаа алдсаны улмаас Засгийн газраас Азийн хөгжлийн банктай ярьж, гэрээг эхлүүлж байна” хэмээн ярилаа.

 

 

Энэ зээл нь 27 жилийн хугацаатай аж. Эхний долоон жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийг 20 жилийн хугацаанд төлөх юм байна. Улаанбаатар-Алтанбулаг-Дархан чиглэлийн 310 км замын бэлтгэл ажлыг энэ жилдээ багтаан хийх аж.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
hkbu:
МОНГОЛЫН МӨНГӨ ХААЧЧИХААД ИНГЭЖ ӨР ЗЭЭЛ ТАВЬЖ БАЙГАА ЮМ БОЛОО. ГАДНААС ӨР ТАВЬЖ БАЙГАА БОЛ ГАДНЫ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ НӨГӨӨ Л ХЭДЭН МАЛ ЦАРАЙТАЙ ХУЛГАЙЧУУД АВБАЛ ДАРАА НЬ БАС Л УРСААД ЯВЧИХНА Ш ДЭЭ. ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ХОЙТ ЧИГЛЭЛИЙН ЗАМД ОЛОН ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ҮРЭГДЭЖ, ЭД ХӨРӨНГӨ СҮЙТГЭГДЭЖ БАЙНА. Ш ДЭЭ. ЗАМЫН НӨХЦЛӨӨС ҮАЛТГААЛСАН АМЬ НАС БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН СҮЙРЛИЙГ ЗАМ ТАВЬСАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР НЬ ТӨЛҮҮЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ДУРГҮЙ ХҮРМЭЭР ЮМ АА.
2018-07-29
замын хохирогч:
2 эгнээ шууд цаашаа явдаг, нөгөө хоёр эгнээ нь хоорондоо 50-100 м зайтай ОУ стандарт ханггасан,, хойд хилээс УБ . орох зам хэрэгтэй бна,,, Японоор бариулая,,,гэрэл шилжүүлдэггүй эргүү тэнэг сдак жолоочонцорууд орой нүд сохлох гээд явуулахгүй юм
2018-07-25
иргэн сх:
Муу зам тавьдаг их мастерууд мөнгө цохидог Дамба-Очир,Гарамгабаатар нар авах байхаа,уул нь олигтойхон замтай болоосой доо.
2018-07-25
xiagt ylan vd xoeriin xoorond tawisan zamiig sydlaad vzeerei,
2018-07-24
ЗОЧИН:
ШОУЧДАА НААД МӨНГӨӨ ЯПОНЧУУД ӨГЧ ХИЙЛГЭ , АР ӨВРИЙН ХААЛГА ХЭРЭГЛЭСЭН 5 ЖИЛИЙН НАСТАЙ ЗАМ БИТГИЙ ТАВИУЛЧИХААРАЙ ДАА ЭНИЙГ ХҮСЬЕ
2018-07-24
Сайн байнаа
2018-07-24
дээрэмчид:
Монголд мөнгийг нь өгөхгүйгээр гадаад компаниар гүйцэтгүүлэх хэрэгтэй.
2018-07-24
Munhuu:
Yamar urhi yu hutsaad bn ve chi
2018-07-23
Galhuu:
Darjaa guai bitgii shalchignaad demii dongosood bgarai!!cham muud yamar hamaa bnaa ain
2018-07-23
Одоо нөгөө Лүнгийн замыг там болгодог гишүүн нь, АН гараад ирвэл Гарамгайбаатар нь энэ ажлыг авах гээд чичирнэ байх даа.
2018-07-23
даржаа:
Зөвхөн Дарханы замдөрвөн эгнээтэй байх юмуу Алтанбулаг ортол дөрвөн эгнээтэй байх юмуу ажлаа нэр томёоогоо тодорхой ярьж танилцуулаач нэг болхоор Дарханы зам гэж хэлээд нэг болхоор Сэлэнгэ Алтанбулаг гэж яриад байх юм аль нь юм бэ?
2018-07-23
Galhuu:
Darjaa guai bitgii shalchignaad demii dongosood bgarai!!cham muud yamar hamaa bnaa ain
ali hediin zam tavchihaagui yum uu baahan tuuz bolood l bsan kkk
2018-07-23
Ийм мөнгөөр 2 урсгалтай 4 эгнээтэй зам барихгүй гэдгийг ард түмэндээ ойлгуулаач. Хүлээлт өндөр байгаад байна ш дээ
2018-07-23
зочин:
Өмнөх зам шигээ юм битгий хийгээсэй. Өргөн зузаан нь ил тод байгаасай. нэг чиглэлдээ дор хаяж 2 эгннэтэй байгаасай билээ
2018-07-23
худлаа ярьж байсаар хүмүүс итгэхгүй болж ээ барьсан үед нь барилаа гэхээс
2018-07-23
GAAX tyi:
Zeeleed orond orood baixaa boliochee,or or bas daxin or,ene Mongol oron xezee or zeelgyi bolnoo,yana daa yr xyyxedyyd mine,
2018-07-23
Nam bus irgen:
Eee dee AMF-n sain sanaat nuhud mini zeeliin zartsuulaltand tun sain hyanalt tavij uzeerei dee. Tsusalj hanahgui hoolond oroh eeljee huleesen hulgaichuud hetsuu shuu. Hamgiin emgeneltei ni hoolondoo tsadahaa baisan bas sharhaa nuhuh gesen hulgaichuudaar Mongol uls duurchihsen shuu.
2018-07-23
концесс бас өр, мөнгө хаана байна?
2018-07-23
sainsanaa:
INgej urund oruuldiimdaa daraa ..urhind ni uursduu guigeed ordog hugiin teneguud
2018-07-23
Munhuu:
Yamar urhi yu hutsaad bn ve chi