Өмнөд Солонгосын НЭР ЦЭВЭР гэгддэг улстөрч амиа хорложээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчний “Шударга ёс” намын гишүүн Ро Хой Чан гэгч өнөөдөр амиа хорлосон талаар “www.koreatimesus.com” сайт мэдээллээ.
Тэрээр өнөөдөр ээж, дүүгийнхээ хамтаар амьдардаг нийслэл Сөүл хотын 17 давхар орон сууцнаас үсрэн амиа егүүтгэжээ. Уг хэрэг орон нутгийн цагаар 9.39 цагийн орчимд болсон хэмээн гэрчүүд мэдээлэв.
Ро Хой Чан амиа хорлохоосоо өмнө гэр бүлийнхэндээ хаягласан захиа үлдээж, уучлалт хүссэн гэнэ.
Цагдаагийнхан гишүүнийг иргэдийн улстөрийн талаарх санал асуулгын дүнг будлиантуулах зорилготой авлигын хэрэгт орооцолдсон хэмээн буруутгаж байв.
Түүнийг өмгөөлөгч Кимээр дамжуулан 50 сая воныг “Druking” гэх блогчоос 44.333 ам.доллар авсан хэмээн шалгаж байжээ. Тэрээр гэрээслэлдээ уг блогчоос мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Ро Хой Чаныг солонгосчууд ямар нэгэн авлига болон скандалын дуулиантай холбогдоогүй НЭР ЦЭВЭР улстөрч хэмээн, ихээхэн хүндэлдэг байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ