Тагнуулч хэмээн баривчилсан Орос бүсгүйг суллахыг шаарджээ
2018-07-23

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар өчигдөр утсаар ярьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Сайд Лавров нэн даруй АНУ-ыг тагнуулын хэргээр баривчлагдаад буй ОХУ-ын иргэн Мария Бутинаг суллахыг шаардсан байна.

 

Америкийн тагнуулынхан өнгөрсөн долоо хоногт АНУ-д олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй 29 настай Бутинаг тагнуулч хэмээн сэжиглэн баривчилсан юм.  Түүнийг АНУ-ыг эрх баригч Бүгд Найрамдах намын нөлөө бүхий гишүүдтэй дотно холбоо үүсгэж, улмаар мэдээлэл цуглуулдаг гэж буруутгажээ.

 

“Бутинад зохиомол хэрэг үүсгэж, гэм зэмгүй хүнийг яллаж байна хэмээн Лавров хатуухан мэдэгдэв.

 

Харин Помпео “Албаныхан үнэнийг тогтоох хүртэл ямар нэгэн тайлбар хиймээргүй байна” хэмээн товчхон хариу өгчээ.

 

Сайдууд мөн Украин болон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин