Жорж ханхүү ТАВАН НАС хүрлээ
2018-07-23

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям, гүнж Кейт Миддлтоны том хүү Жорж ханхүүгийн төрсөн өдөр өчигдөр тохиолоо.

 

 

Жорж ханхүү таван нас хүрч буй бөгөөд Кенсингтон ордон албан ёсны твиттер хуудастаа түүний шинэхэн гэрэл зургийг нийтэлжээ.

 

Уг зургийн тайлбарт “Ханхүү Жорж таван нас хүрлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Гайхалтай сайхан сэтгэгдлүүдийг илгээж буйд” хэмээн жиргэсэн байна.

 

Ханхүү 2013 оны долоодугаар сарын 22-нд Лондон хотын Гэгээн Мариягийн эмнэлэгт мэндэлсэн юм. Жоржийн дүү, гүнж Шарлотте 2015 оны тавдугаар сарын 2-нд мэндэлсэн бол Луис ханхүү 2018 оны дөрөвдүгээр сард мэндэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин