“Токио 2020”: Бэлгэ тэмдгүүд НЭРТЭЙ боллоо
2018-07-23

Японы нийслэл Токио хотноо ирэх 2020 онд зуны олимп зохион байгуулагдах билээ. Тэгвэл “Токио 2020” олимпийн зохион байгуулах хороо өчигдөр албан ёсоор олимпийн их наадмын бэлгэ тэмдгийн нэрийг танилцууллаа.

 

 

Олимпын наадмын бэлгэ тэмдгийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийн нэрийг “Сомейти” хэмээн нэрийдсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв.


“Мираитова” гэдэг нь “мираи” буюу ирээдүй, “това” буюу "үүрд" гэх япон үгнээс гаралтай гэнэ. Эдгээр үгийг нийлүүлбэл “Гайхалтай ирээдүй үүрд мөнх орших болно” гэх утгыг илэрхийлнэ.

 

 

Харин “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу “төрөл бүрийн интоорын мод” гэсэн үг аж. Англи хэл дээр энэхүү үг нь “Маш хүчтэй” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

 

 

Олимпийн хоёр бэлэгдлийг сонгохын тулд зохион байгуулагчид өнгөрсөн хоёрдугаар сард бага сургуулийн 16 мянган хүүхдээс санал асуулга явуулж, сонгосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин