Грект ойн хээрийн түймрийн улмаас 20 хүн амиа алджээ
2018-7-24

Грекийн ихэнх хэсэгт ойн түймэр гарч, улсад их хэмжээний хохирол учруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн уршгаар 20 хүн амиа алдаж, олон хүн бэртсэн талаар  Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Димитрис Тохакоуло уламжлав.

 

Афин хотын ойролцоох мужуудад түймэр дэгдэж, олон зуун хүн гэр орноо орхин дүрвэхэд хүрчээ.

 

Түймрийн үеэр сураггүй болсон 10 жуулчныг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлсэн гэнэ.

 

Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас “Бид энэ бүхнийг хянах боломжтой. Энэхүү ойн хээрийн түймэр хяналтаас гарлаа. Гэхдээ бид зогсоож чадна” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин