Амиа хорлосон улстөрчийн сүүлчийн гэрээслэлийг ИЛ БОЛГОВ
2018-07-24

Өмнөд Солонгосын сөрөг хүчин “Шударга ёс” намын гишүүн, улстөрч Ро Хой Чан өчигдөр 17 давхар барилгаас үсэрч, амиа егүүтгэсэн юм.

 

 

Иргэдийн дунд НОЁН НЭР ЦЭВЭР хэмээн алдаршсан улстөрчийн үйлдэл олныг цочирдуулж байна.

 

Улстөрч ийнхүү амиа егүүтгэх болсон нь авлигын дуулиантай нэр холбогдсонтой холбоотой юм. Цагдаагийнхан хэргийн газраас улстөрчийн сүүлчийн гэрээслэлийг олджээ. Уг гэрээслэлд тэрбээр таван жилийн өмнө улстөрийн чиглэлээр бичдэг Druking гэх блогчоос 40 сая вон авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

 

Рой Хой Чаныг 2016 онд авлига авсан хэмээн буруутгаж, баривчилсан боловч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр сулласан аж. Уг хэргийг шалгаж байсан прокурор нотлох баримт олж, энэ оны эхээр хэргийг дахин нээжээ.

 

Түүний бичсэн сүүлчийн гэрээслэлийг бүрэн эхээр нь “www.koreatimes.co.kr” сайт нийтэлжээ.

 

Гэрээслэлд: Би 2013 оны гуравдугаар сард Гён Гон Мо /Druking блогчийн хөтөлдөг улстөрийн форум/-аас 40 сая воныг хүлээн авсан. Мөнгө хүлээн авсны хариуд би ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Учир нь форумын гишүүдийн сайн дураараа цуглуулсан мөнгө байсан юм. Энэ мөнгийг зохих ёсны дагуу ивээн тэтгэлэг хэмээн бүрдүүлэх ёстой байсан. Даанч би тэгээгүй. Энэ шийдвэр миний хамгийн тэнэг бас ичгэвэртэй шийдвэр байв.

 

Би бүх хариуцлагыг өөртөө хүлээж байна. Би намынхаа нэр хүндийг унагаалаа. Намын дарга Ли Жун Ми тэргүүтэй намын нөхдийнхөө нүүрийг дахин харах аргагүй болсон. Надад ямар ч хүнд сахилгын арга хэмжээ хангалтгүй. Надаас хойш намын гишүүд намаа сайн авч явахыг хүсч байна. Би ард түмнээсээ уучлалт хүсье. Бүх бурууг зөвхөн надад тохоод Шударга ёс намыг минь дэмжээрэй.

 

2018 оны долоодугаар сарын 23-ны өдөр

Ро Хой Чан

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Монголын нам дагасан өлөн эр эм жижиг том хулгаачууд иргэдиин боломжиигч луйвардаж дээрэмдэж шимэгч хорхоонууд зөндөө юуч болоогүй мэт лалрууд
2023-07-23
Zochin:
Manai dagznuud ingejburuuga huleehgui guliiguud bi ideegui namaig gutgej bna uls tur yvj bnach gehchig bie uvduj uhlee hatlaa muusain hunii orontsognuud etsiin etsest bid ene hulgaichuuda uuhchuulj bga songoltoo buruu hiideg
2020-12-04
Manai avilgachid bol yun avsan huleen zuvshuuruh yun namin ner hund mund yun ard tumnii itgel mitgel...avaagui ideegui uugaagui tas guriigeel gutgeleg evluuleg bla bla.....
2018-07-24
Oh My God...eos surtahuun gedeg l ene baihdaa...
2018-07-24