Хүнсний ногооны үнэ БУУРЧ эхэллээ
2018-07-25

Шинэ ургацын ногоо гарч, хүнсний ногооны үнэ буурч эхэллээ. Бид Бөмбөгөр худалдааны төв, Барс зах, меркури худалдааны төвөөр хүнсний ногооны үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.

 

Бид өргөн хэрэглээний хүнсний ногооны үнийг судлахаар меркүри хүнсний зах руу очлоо. Сарын өмнө меркүри төвд төмс 2000, манжин 7000 төгрөгийн үнэтэй байв. Харин өнөөдөр буюу энэ сарын 24-ний байдлаар төмс 2500, манжин 6000 болсон байна. Манжингийн үнэ буурсан хэдий ч төмсний үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Худалдагч нар нь шинэ ургацын шар төмс, энэ их зарагдаж байгаа, нэг килограмм нь 2500 буулгаад 2400-д өгч болно, энэнээс илүү буухгүй гэх юм.

 

 

 Төмсний үнэ яагаад нэмэгдчихэв?  Энэ асуултад тайлбар олдсонгүй. 

 

Бусад хүнсний ногооны дүнг харахад :

 

Хүнсний ногоо (1кг)

Сарын өмнө

Одоогийн байдлаар

Лууван

3000₮

3000₮

Сонгино

3500₮

1500₮

Байцаа

4500₮

4500₮

Чинжүү

4500₮

4000₮

Огурцы

7000₮

7000₮

Помидор

10000₮

3500-8000₮

 

 

Эндээс харахад лууван, огурцы, байцааны үнэ тогтвортой байна. Харин сонгино 2000 төгрөгөөр, чинжүү 500 төгрөгөөр, помидор 2000-6000 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

 

Меркүри төвийн хүнсний ногооны худалдагчтай цөөн хором ярилцлаа.

 

-Шинэ ургацын ногоогоо хаанаас авдаг вэ?

 

-Өглөө бүр шинэ ургацын ногоо оруулж ирдэг. Нэг ирэхдээ 40 орчим кг хүрдэг. Тэрнээс ихээр авчирвал удах тохиолдол гарах учраас бага багаар нь л оруулж ирдэг. Төмс хүнсний ногоогоо манайх Зүүнхараа, Багануураас татдаг. Худалдан авалт ч сайн байгаа болохоор ургацын ногоо тэгж удаад байхгүй.

 

Өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ буурсан байна. Сарын өмнө хүнсний ногоо их үнэтэй байсан?

 

 Энэ жилийн ургац муухан байсан, нөөц ч тийм их байгаагүй. Энэ сараас арай дээрдэж байна. Одоо бол нөөц  хүрэлцээтэй бий. Тийм ч болохоор шинэ ургацын ногооны үнэ буурсан, харьцангуй хямд болсон.

 

Цаашид шинэ ургацын ногооны үнэ өсөх үү, буурах уу? Үнэ хэр тогтвортой байх вэ?

 

Сайн хэлж мэдэхгүй. Өргөн хэрэглээний хүнсний ногооны үнийг бүгдийг нь тогтвортой байлгана гэж байхгүй. 200-300 төгрөгөөр нэмэгдэх энгийн дүн болж, зарим нь нэмэгдэж байхад нөгөө нь буурч байх талтай. Тиймээс яг нэмэгдэнэ буурна гэж хэлж болохгүй.

 

О.Төгөлдөрмаа

 

Импортын ногоо худалдан авдаг

 

Өнөөдөр өргөн хэрэглээний талаар судалгаа хийхээр Барс-2 худалдааны төвийн ногооны тасаг руу орлоо.Шинэ ургацын ногоонууд наадмын өмнөөс ирж эхэлсэн гэж худалдаачид хэлэв. Хүнсний ногооны тасагт 10 гаруй хүн ажиллаж байгаа боловч бусад  том захуудыг бодоход ариун цэврийн хувьд шаардлага хангахгүй тоос,шороо ихтэй байв. Сарын өмнө манжин 1 кг нь 5000-7000 төгрөгийн үнэд хүрч ард иргэд мах авах уу, манжин авах уу? гэсэн эргэлзээнд орж байсан бол өнөөдрийн байдлаар манжин 3000-4000 төгрөг болж буурсан байна.

 

 

Өнөөдөр буюу энэ сарын 24-ны өдрийн байдлаар Барс-2 худалдааны төвд монгол төмс 2000 төгрөг, хятад төмс 1200 төгрөг, байцаа 2000 төгрөг, сонгино 2000 төгрөгийн үнэтэй байна.

 

Өмнөх сард байцаа 4000 төгрөг, сонгино 3500 төгрөг байсан бол энэ сард байцаа 1500-2000 төгрөг, сонгино 2000 төгрөг буюу 1500-2000 төгрөгөөр буурчээ. Харин төмс өмнөх сард 1200-1800, лууван 1600-2000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоогийн байдлаар тус тус 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Нарийн ногооны үнэ өмнөх сарын байдлаар помидор 4000-6000 төгрөг, чинжүү 4000 төгрөг, огурци 3000-5000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ сард ч үнэ нь хэлбэлзэлгүй тогтвортой байна.

 

Хүнсний ногооны үнэ дахин өсөх үү?

 

Барс худалданы төвийн ногооны худалдагч “Баяр наадмын өмнөөс шинэ ургацын ногоо ирж эхэлснээр хүнсний ногооны үнэ өмнөх сарын тэнгэрт хадсан үнээс харьцангуй сайн буурсан. Шинэ ургацын хувьд өдөр өдөртөө ирдэг учраас дахин өсөх магадлал бага байгаа”хэмээн хэлэв.

 

Харин худалдан авалтын тухайд “өмнөх сарынхтай харьцуулбал худалдан авалт бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ олон сарын дунджаас харахад 5кг төмс худалдан авдаг байсан худалдан авагч 2-3кг-ыг авч, 2-3 кг-ыг авдаг байсан нь бүр граммаар худалдан авалт хийх болсон. Бид өмнөх жилийнх шиг ногооны үнийг 700-800 төгрөг болгомоор байвч түрээсээ дийлэхгүй шүү дээ” хэмээн учирлаж байна.

 

Барс худалдааны төвийн худалдан авагч “Хүнсний  ногоо  их үнэтэй байна. Тиймээс хамгийн хямдхан байгаа лангуунаас импортын ногоо худалдан авч байгаа. Жил бүр импортын хүнсний ногоо оруулж ирэхгүй гэж төр засаг ярьдаг ч худалдааны төв, хүнсний дэлгүүрт зарагдсаар байна.Тэгэхдээ дотоодын хүнсний ногоо худалдан авъя гэхэд гарц муутай, үнэ нь тэнгэрт хадчихсан үнэтэй байгаа учраас иргэд бидний сонголт яалтгүй импортын хүнсний бүтээгдэхүүн болж байна” гэж  ярив.

 

Хэдийгээр хүнсний ногооны үнэ өмнөх сарын хөөрөгдлөөс буурч байгаа ч худалдан авалт төдийлөн сайжрахгүй байгааг худалдагч нар хэлж байна. Мөн худалдан авагчид ч үнээс болоод шинэ ургацын ногоон худалдан авахад хүндрэлтэй байгааг учирлаж буй юм.

 

А.Ариунжаргал

 

Хүнсний ногооны үнэ нэмэгдэхгүй

 

Нөөцийн хомсдол, цалин нэмэгдэх сургаар үнэ нь тэнгэрт хадаад байсан хүнсний ногооны үнэ буурч эхэлжээ. Өнгөрсөн сарын 21-ний өдрийн байдлаар хүнсний ногоо 2000-7000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ сар харьцангуй бага өртөгтэй байна.  Бөмбөгөр худалдааны төвд гэхэд монгол төмс 1500 төгрөг, Шар төмс 3000 төгрөг, шинэ ургацын төмс 2500 төгрөгөөр худаалагдаж байлаа. Харин лууван 3000 төгрөг, манжин 4000 төгрөгөөр зарагдаж байна.

 

 

Бусад нарийн болон хүнсний ногооны хувьд

 

Хүнсний ногоо

1кг

Сарын өмнөх үнэ

Одоогын байдлаар

Байцаа

2000-4000

1500-2000

Сонгино

1500

1500

Огурци

5500-7000

4500-5000

Помидор

4000-6000

5000

Чинжүү

4000

4000

 

Энэ сарын үнийг өнгөрсөн сарынхтай харьцуулан үзвэл байцаа 500, өргөст хэмх 1000-2000, помидорын үнэ 1000 төгрөгөөр буурч, харин сонгино, чинжүүний үнэ тогтвортой болжээ.

 

Бөмбөгөр захын хүнсний ногооны худалдагч үнийн талаар ийм мэдээлэл өгч байна.

 

Хүнсний ногооны үнэ эргэн нэмэгдэх болов уу?

 

Энэ сарын хувьд хүнсний ногооны үнэ өнгөрсөн сарынхаас харьцангуй буурсан. Шинэ ургацын ногоогоо өдөр өдөрт нь худалдаж авдаг, хятад ногоонуудыг Барс худалдааны төвөөс, харин монгол ногоонуудаа Жаргалантаас татаж авдаг. Цаашдаа  хүнсний ногооны хувьд нэмэгдэхгүй байх. Нэмэгдсэн ч огцом хөөрөгдөхгүй байх.

 

Үнэ буурснаар иргэдийн худалдан авалт өссөн үү?

 

Иргэдийн худалдан авалт нэмэгдсэн. Энэ үнэ буурсантай холбоотой байх.

 

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ail bolgon hashaandaa heregtseeniihee nogoog tarij surah heregtei.
2018-07-26
Зочин:
Үнэтэй гэж бодож байгаа нь үүнийг боломж гэж хараад өөрсдөө тариад зармаар юмаа. Заавал хямдхан алдагдалтай зарж болохгүй шүү дээ.
2018-07-25
Иргэн:
Монголчууд хийрхэж үндэсний үйлвэрлэлээ дэмжинэ гэвэл бид үнийн хурдыг гүйцэхгүй туйлдана,үндэсний шулаачидын шуналын хурдад сөхөрч унана
2018-07-25
arai denduu yumaa, iim baij bas importiin hunsnii nogoog hori geed baigaa yum, horih yum bol margaash n 1kg toms 10 myanga bolno gedegt moriitsson ch aldahgui. manaihan tulga toirch negiigee shulsan baidlaar amidrah yum daa.
2018-07-25