Баян-Өлгийн иргэдэд туслах уриалга гаргав
2018-07-24

 

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас уулын үер буусан. Уг байгалийн гамшигт үзэгдэлд сүүлийн үеийн мэдээгээр 800 гаруй айл өрх усанд автаж 4000 орчим иргэн орон гэргүй болж ихээхэн хэмжээний эд материалын хохирол амсаж, үерт нэрвэгдсэн ард иргэд сэтгэл санааны хувьд гүн хямралд өртөөд байна.

 

Иймд энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ард иргэдэд учирсан ихээхэн хэмжээний хохирлыг бууруулахад элэг нэгт ахан дүүс, төрийн болон төрийн бус байгууллагууд, банк болон банк бус санхүүгийн байгууллагууд,  гадаад дотоодын аж ахуйн нэгжүүд, хүмүүнлэг тусламжийн байгууллага, сангууд, нутгийн зөвлөлийн байгууллагууд Та бүхнийг хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, чинь сэтгэлийн халуун гараа сунгаж хандив, тусламж өргөхийг уриалж байна.

 

            ХАНДИВЫН ДАНС:

 

Хүлээн авагч байгууллага: Баян-Өлгий аймгийн ЗДТГ

 

Хүлээн авагчийн банк:        ХААН БАНК                             ТӨРИЙН БАНК

 

Дансны дугаар:                    5197146415                              291400497441

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай,

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ, ЗДТГ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ САН

 

Харилцах утас: 99422998, 99420011, 99172076

Shuud.mn
Сонин хачин