Агуйгаас аврагдсан хөвгүүд үсээ хусч, ес хоног мөргөл үйлдэнэ
2018-07-24

Тайландын Там Лаунг агуйн гүнээс аврагдсан өсвөрийн хөлбөмбөгийн “Зэрлэг Баавгай” клубын 11 тоглогч болон дасгалжуулагч нар маргаашнаас эхлэн сүмд сахил хүртэж, ес хоног залбирал үйлдэхээр болжээ.

 

 

Хөвгүүд дасгалжуулагчийнхаа хамтаар өөрсдийнх нь амийг аврахын тулд амь насаа эрсдэлд оруулсан аврагчид болон сайн дурынхны төлөө залбирал үйлдэх гэнэ.

 

Хөвгүүдийн нэг болох 14 настай Адул Самон христийн шашинтай учир уг ёслолд оролцохгүй хэмээн гэр бүл нь уламжлав.

 

 

Тэд залбирал эхлэхээс өмнөх өдөр буюу өнөөдөр сүмд цугларан бэлтгэл хийсэн бөгөөд тэдний үсийг бусад лам нарын адилаар хусахаар болжээ.

 

 

Ес хоногийн турш тэд сахил хүртсэн лам шиг амьдарцгааж, орчноос хэсэг хугацаанд тусгаарлагдах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин