Г.Дэнзэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-07-25

АТГ-аас Г.Дэнзэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт дахин шилжүүлжээ. Г.Дэнзэн нь Монгол Улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автотээврийн хэрэгслийн жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн даргаар томилогдож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг АТГ ийн шалгаж дуусчээ. 

 

 

Тус хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн ч хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагдаад байсан юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин