Далан нурж, 20 хүн амиа алджээ
2018-07-25

Лоасын Аттапеу мужид үйл ажиллагаагаа явуулах усан цахилгаан станцын далан нурсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдал өчигдөр 21.00 цагийн орчимд болсон гэнэ. Гэнэтийн ослын улмаас 20 хүн амиа алдаж, 100 гаруй сураггүй болсон талаар албаныхан уламжлав. Сураггүй бологсдыг эрэн хайх ажиллагаа эрчимтэй үргэлжиж байна.

 

Энэхүү ослын улмаас таван тэрбум шоо метр ус алдагдаж, ойролцоох тариалангийн талбайгсүйтгэжээ.
 

Энэхүү далан нь Лаосын “Xe Pian Xe Namnoy” эрчим хүчний компанийн хэрэгжүүлж буй төслийн нэг хэсэг бөгөөд өртөг нь 1.2 тэрбум доллар юм. Уг төсөлд Тайландын “Ratchaburi Electricity Generating Holding”, Өмнөд Солонгосын “Korea Western Power”, “Lao Holding State Enterprise” зэрэг компани хамтран оролцжээ.


410 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай уг далан ирэх 2019 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин