Өмнөд Солонгост 100 жил тохиогоогүй халуун боллоо
2018-07-25

 

Өмнөд Солонгосын хойд хэсэгт өчигдөр сүүлийн 100 жил тохиогоогүй хэт халуун өдөр тохиосон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Хойд Гёнсан мужийн Шинрён-миёнд хотноо Цельсийн 40.3 хэм хүртэл халж, түүхэн амжилт тогтоожээ.

 

Дэгү хотноо 1972 оны наймдугаар сард 40 хэм хүртэл халж байв.

 

Тус улсын Цаг уурын хүрээлэн 1907 оноос эхлэн цаг агаарын хэмийг бүртгэж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин