Алга болсон таван настай хүү олджээ
2018-07-25

 

 

Түмэнбаатарын Авирмэнд гэх таван настай хүүхэд өнөө өглөө 09.00 цагт Хан-Уул дүүргийн Нисэхийн эцсийн автобусны буудал орчмоос алга болсон тухай мэдээлэл цацагдсан. Хүү олджээ. 

 

Хүүгийн ах "Дүү маань олдсон. Тусалж, дэмжсэн та бүхэнд маш их баярлалаа" хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

 

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүүг алга болсон асуудлыг шалгаж байгаа. Мөн бусад бүх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст мэдээллийг явуулж эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochib:
medeelelee yagaad todorhoi bichidgvi ym be. alga bolson hvhed oldloo l gehiin teged l bolo
2018-07-25