Алба хаагчид бүсийн наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ
2018-07-25

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатар, Булган, Дорноговь аймагт энэ сарын сүүлчээр бүсийн наадам болно. Энэхүү наадмуудын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажиллана.

 

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулж,  хурдан морины уралдааныг шаардлагагүй олон тооны автомашин дагадаг эмх замбараагүй байдлыг цэгцэлснийг иргэд, наадамчид сайшаалтай хүлээж авсан билээ. Мөн цагдаагийн байгууллагаас баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй наадсан. Бүсийн наадмуудын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг энэ  жишгээр зохион байгуулах юм байна.

Shuud.mn
Сонин хачин
УНШИГЧ:
БҮСИЙН НААДАМ БОЛ БАЯЧУУДЫН ЗУГАА ЦЭНГЭЛ МӨНГӨ ОЛДОГ ХЭРЭГСЭЛ БОЛСОН...УЛС ОРНЫ ХЭМЖЭЭГЭЭР ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ ХҮНД ОСОЛ АВААР ИХ БАЙГАА ӨНӨӨ ҮЕД ОЛОН ЗУУН ЦАГДАА НАРЫГ ЭНЭ ЗУГАА ЦЭНГЭЛДЭЭ ТАТАЖ ТӨСВИЙН АСАР ИХ ХӨРӨНГӨ ҮРЖ БАЙГАА НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ ЯВДАЛ ЮМ. ИЙМД БҮСИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАР ХУВИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ ХӨЛСЛӨЖ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ ГАРСАН ЗАРДАЛАА ХАРИУЦАХ НЬ ШУДАРГА БОЛНО. ТӨСӨВ ТАТВАР ТӨЛӨЛГЧДИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАГЧДЫГ ТАСЛАН ЗОГСООЁ ЕРӨНХИЙ САЙДАА...
2018-07-26
Зочин:
Одоо баяр наадмаа больж ажлаа хийцгээмээр юм. Монголчууд бидний хөгжил бусад оруудаас хичнээн жилээр хрл байгааг анхаармаар юм
2018-07-26
иргэн:
Завханы Батсайхан дарга маш сайн ажиллаж байгаа.Маш сайн удирдагч хүн юм.Энэ их баяр цэнгэл хэрээс хэтэрч байна.Одоо бүр багын төвд нэг амбаар барьчихаад төсвийн мөнгөөр наадам хийж байх юм болиочдээ.Ард иргэдийнхээ тавтай тухтай амьдралын төлөө юу ч хийж чадахгүй байж наадам шоу байнга зохион байгуулдаг дарга нар нэгийг бодох цаг болсон.Наадам хийж мөнгө үрээж архидалт нэгнийгээ хий хоосон магтаж шагнах зэрэг хэрээс хэтэрч байна.Ийм байдалд оруулаад араар нь улс орны баялаг үйлдвэр аж ахуйн газруудыг хуйвалдаж хулгайлж авч байна.Ерөнхий сайдаа 8-р сарын 1-хойш ямарч наадам хийж хүмүүс бөөгнөрүүлж ажлыг нь алдуулдаг байдлыг бүрмөсөн хориоч.Сум нь ой хийж байдаг.Гэтэл сумын сургууль,эмнэлэг,цэцэрлэгүүд тустай наадам хийгээд ахд иргэдээс хандив нэхээд явах юм өгөхгүй гэвэл эмчлэхгүй хүүхдийг нь цэцэрлэг сургуульд авахгүй гэх нь халгүй явах юм.Үүнийг дээрээс шийд гаргаж энэ завхарлыг болиулаачээ.Сум аймгийн тэгш тоотой ойг сумыг 7-сарын 9,10 нд аймгийг7-сарын 10,11-нд хийдэг болгооч.Сум аймгийг улс даяар нэг өдөр наадмаа хийдэг болгох.Улсын наадам тэгш ой гээд 7 сарын 11,12-доо л нааддаг болохоос өөр өдөр наадмаа хийдэггүй биздээ.
2018-07-25