Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Клосс сүй тавьжээ
2018-07-25

Дотуур хувцасны “Victoria's Secret” шоуны сахиусан тэнгэр Карли Клосс сүй тавьсан тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ зарласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн 2012 оны зургаадугаар сараас хойш үерхсэн, найз залуу Жошуагаас өнгөрөгч амралтын өдөр гэрлэх санал авсан тухайгаа уламжлав. Клос “Би сүй тавьчихлаа. Бидний хайр дурлал энэ шатандаа хүрсэнд туйлаас баяртай байна” хэмээн инстаграмдаа бижээ.

 

Уг баяр мэдээний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трамп твиттертээ “Та хоёртоо баяр хүргэе” гэж жиргэсэн байна.  Хос хуримаа хэзээ хийх нь НУУЦ байгаа аж.

 

Иванка ийнхүү Клосст баяр хүргэсэн нь тэд нэг айлын бэрүүд болж буйтай холбоотой. Клоссын сүйт залуу Жошуа Кушнер, Трампын хүргэн Жерард Кушнерийн дүү юм. 

 

Карли Клосс 1992 оны наймдугаар сарын 5-нд Чикаго хотноо мэндэлсэн бөгөөд 26 насны төрсөн өдрөөсөө ганцхан долоо хоногийн өмнө гэрлэх санал авчээ.

 

Тэрбээр “Victoria's Secret”-ийн хамгийн өндөр моделийн нэг бөгөөд түүний өндөр 1.88 см юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Politics and sport, art are not worlds financial money businesses.
2018-07-30