Шинэхэн харцага 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв
2018-07-25

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын  харцага Н.Золбоо "Харцага" цолны хишиг түгээж 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл дүрэмт хувцас бэлэглэжээ. 

 

Улсын харцага Н.Золбоо Баянхонгор сумын есөн багийн айл нэг бүрээр орж, судалгаа явуулан энэ жил сургуульд орох зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл хандивласан байна.  Тэрбээр энэхүү сайн үйлийнхээ талаар  "Баянхонгор хөгжил" сантайгаа хамтран сургуульд орж байгаа хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, дэвтэр, бал, дүрэмт хувцас бэлэглэж байна. Бөхчүүд хүмүүсээс шагнал, урамшуулал авч байдаг. Тэгвэл буцаагаад цолны хишигээ хүүхдүүдэд тарааж, буяны үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдсэн юм" хэмээжээ. 

 

Н.Золбоо Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаа давж, аймгийн арслан цолоо Улсын арслан цолоор ахиулсан юм.

 

Түүний цолны мялаалга наадам маргааш /2018.07.26/ Баянхонгор аймгийн Баянбулаг сумын төвд болох аж. 

 

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Харцага:
90 ш Хуйлсан цаас тараалаа, зар сурталчилгааны зардал нь түүнээсээ ч илүү юм боллоо
2018-07-26
анхаар:
Улсын арслааан биш биздээ харцага биш үү
2018-07-26
zuv uhaan
2018-07-26
dsn:
ih saihan setgel gargasan bn, harin uuniig bichigch setguulch sogtuugui bizdee? ug uguulber nairlaga daanch yavdaa gemeer ,bas aimgiin arslangaas ulsiin arslan bolloo ch geh shig mun ch hetsuu bichigch bn shuu!
2018-07-26
zuv baina xuuchinii xeden xulgar tsoltoi nertei guzeenuud biznessee zuv xiij shorond orohguigeer bai tumend tusal guihgui shuu
2018-07-26
Болж байна. Эр хурга.
2018-07-25
монгол:
сайн байна амжилт хүсэе
2018-07-25
Bayaraa:
Их багадаа биш сэтгэл байгаа нь сайхан байна. Бусад бөхчүүд санаа аваасай билээ. Аварга арслангуудад сургамж болоосой гэж л хүлээхээс дээ.
2018-07-25
zochin:
boxchuud bidnii xair zob shingeej surax xeregtei Avarga xumuusiin avir aashiig xaraarai xet tsatgaldsan bauna yun judag estoi aimaar
2018-07-25
зочин:
Угуй яахав дээ, баахан хятад бараа шахчихаагй л байгаасаа, энэ шуналын буг болсон бехчууд ч осолтой шуу, ер нь л ор нэр тедий юм хийж байгаа даа
2018-07-25
Бусад нь хараасай
2018-07-25
Ухаантай байна, бас түүхэнд үлдэхээр 3 даваа дараалан тунаж, давсан сайхан бөх шүүь амжилт,,,
2018-07-25