Амиа золиослогч этгээд 31 хүний аминд хүрчээ
2018-07-26

Пакистаны Куетта хотноо террорист халдлага болж, 31 хүн харамсалтайгаар амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэсрэх бөмбөг бэхэлсэн бүс зүүсэн амиа золиослогч этгээд сонгуулийн санал хураах байрны өмнө амиа егүүтгэсэн аж. Уг террорист  халдлагыг алан хядах “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдэж, “Бид зогсохгүй” хэмээв.

 

“Исламын улс” бүлэглэл Сири, Ирак улс дахь нөлөөгөө бүрэн алдсан бөгөөд Афганистан, Пакистаныг гол байгаа болгож, эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна.

 

Сонгуульд Имрах Ханы тэргүүлсэн “PTI” нам олонх болоод буй бөгөөд сөрөг хүчин сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлээд буй юм. Тус нам 109 суудалтай парламентын 67-д ялалт байгуулжээ.

 

Сонгуулийн комиссын нарийн бичгийн дарга Бабер Якоб “Сонгуулийн санал хураалт хуулийн дагуу зохион байгуулагдсан. Энд ямар ч хуйвалдаан байхгүй” хэмээн мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13