Хан-Уул дүүргийн 40 гаруй барилга хөрсний усанд автжээ
2018-07-26

Нийслэлийн онцгой байдлын газраас 2018 он гарсаар нийслэлд гарсан гамшгийн талаар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар 1847 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн осол бүртгэгджээ. Үүний 1600 нь обьектын гал түймэр, 235 нь эрэн хайх аврах ажиллагаа, 1 нь ой хээрийн түймрийн дуудлага эзэлж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ой хээрийн түймэр 98 хувиар буурчээ.

 

Энэ дуудлагуудад онцгой байдлын албанаас ажиллаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 13.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 500 гаруй хүний амь насыг авран хамгаалсан байна. Долоодугаар сарын 17-ны өдөр орсон борооны улмаас Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдээс нийт 96 дуудлага хүлээн авч, 20 дуудлагад хор уршгийг арилгах ажлыг зохион байгуулжээ. Энэ өдрүүдэд ирсэн нийт дуудлагын 43 хувь нь иргэдийн хашаа, гэрт ус орсон, 27.4 хувьд нь орц, зоорийн давхар руу ус орсон, 3.9 хувь нь нийтийн эзэмшлийн усанд автсан дуудлага иржээ.

 

 

Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хороонд байрлах 40 гаруй барилга байгууламжийн зоорийн давхраас хөрсний ус нэвчсэн байна. Энэ дуудлагын мөрөөр ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр нөхцөл байдалтай танилцжээ. Одоогоор 11 барилгын тогийг хязгаарласан байна. Зоорийн давхар усанд автаж, цахилгаан дамжуулах шит рүү хүрэх нөхцөл байдал үүссэн учраас тогийг хязгаарласан гэдгийг НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Мягмардорж хэллээ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Khen durtai ni ha saigvi ger barij hashaa hatgana barilga barina huuli dvremgvi bolson baigali hvnd zahiragdahgvi hezee neg tsagt ilvv svirel abchirna shvv
2018-07-27