Жирэмсэн үедээ цус багадсан эсэхээ мэдэх ТАВАН арга
2018-07-26

Жирэмсний үед цус багадах хандлагатай байдаг ба судалгаагаар эмэгтэйчүүдийн 30-40% нь цус багадалттай байдаг. Цус багадсанаар эх, урагт үзүүлэх муу нөлөө маш их. Хүүхдэд очих эхийн цусан дахь хүчилтөрөгч болон шим тэжээл хомсдох эрсдэлд хүрдэг. Иймээс жирэмсэн үеийн цус багадалт хамгийн аюултай учраас тоолгүй орхиж хэрхэвч болохгүй.

 

Жирэмсний эрт үеийн цус багадалт нь төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдлийг дагуулж байдаг. Харин жирэмсний дунд үеийн цус багадалт нь бага жинтэй нярай, дутуу нярай төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа төрөлхийн цус багадалттай хүүхэд төрөх магадлал өндөр.

 

Жирэмсний үеийн цус багадалтын шинж тэмдгийн талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Шинж тэмдэг №1

 

 

Толгой эргэх болон толгойгоор хүчтэй хатгуулах

 

 Шинж тэмдэг №2

 

 

Шатаар явахад зүрх дэлсэх, амьсгал давхцах

 

Шинж тэмдэг №3

 

 

Бие суларч, амархан ядарна -Хөл, гар байнга хүйтэн байна

 

Шинж тэмдэг №4

 

 

Өглөө босоход хүндрэлтэй болно

 

Шинж тэмдэг №5

 

 

Хэлний гадаргуу үрэвсэх

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин