ПУТИН-ТРАМП нарын хоёр дахь уулзалт ХОЙШИЛЖЭЭ

Финляндын нийслэл Хельсинк хотноо энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар 2018 он гараад анх удаагаа биечлэн уулзсан билээ.
Энэхүү уулзалтын дараахан удирдагчид дахин уулзахаар тохиролцоод байсан юм.
Тэгвэл ПУТИН-ТРАМП нарын уулзалт хойшлогдсон талаар АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон сэтгүүлчдэд хандан мэдэгдлээ.
Тэрбээр “Удирдагчид энэ ондоо бус ирэх 2019 оны эхээр уулзахаар тохиролцсон” хэмээн хэлжээ.
Трамп хоёр дахь уулзалтаа АНУ-д зохион байгуулж, Путинийг Цагаан ордондоо урихаар төлөвлөж байсан юм. Гэхдээ түүний урилгад Путин хариу өгөөгүйгээс гадна америкчууд Ерөнхийлөгчөө буруутгасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ