Грекийн нийслэл Афин хотоос холгүй ойн хээрийн түймэр дэгдсэн билээ. Онцгой байдлыг аврагчид, иргэдийн оролцоотой түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна.
Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн уршгаар 83 хүн амиа алдаж, олон хүн сураггүй болсон талаар тус улсын Иргэний хамгаалалын сайд Никос Тоска хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Мөн 60 хүн түлэгдэж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.
Грекийн Батлан хамгаалахын сайд Панос Каммесос “Олон барилга, байгууламж сүйдсэн” гэж мэдэгджээ. Сайд албаны хүмүүсийн хамтаар өчигдөр гамшгийн бүсэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.
Грект сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт ихээр явагдах болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |