Бороонд урссан БУДАГ
2018-07-27

 

Хотын даргын санаачлагаар нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн “Гэрэлт гудамж”-тай болсон. Уг гудамжийг шинэчлэн шатрын хөлөг мэт эрээнээр будаж эхэлсэн. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байв. Гэтэл өчигдөр /2018.07.26/ орсон борооны улмаас шинэчлэн будсан өнгө хууларч, борооны усанд урсаж, дахин шүүмжлэлд өртлөө. 

 

Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх замыг шатрын хөлөг мэт эрээнээр будаж, будгийн ажил дуусах шатандаа ороод байсан. Гэвч таван хоног зам хааж хийсэн энэ "том" бүтээн байгуулалт ганц шөнийн бороонд урсаж, уг ажлын чанарыг шалгалаа. 

 

Шатрын хөлөг шиг эрээнээр будах болсон шалтгаан, энэ ажилд хичнээн төгрөг зарцуулсан талаар мэдээлэл өгөх хүн олдохгүй байсан. Тэгвэл хичнээн төгрөгийн хөрөнгө, хэрхэн бороонд урссан учир шалтгааныг ажил гүйцэтгэсэн нөхдүүд болоод албаныхан тайлбарлах нь зүйтэй. Энэ ажлыг Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Д.Батсүх захиалан хийлгэсэн гэдгийг албан бус эх сурвалж мэдээлсэн.

 

Тэгвэл өнөөдөр 11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. 

 

 

Б.Дорж

Shuud.mn
Сонин хачин
4 5 honog hattdag budag baidaggui l baihgui
2018-07-27
ийм тэнэг ажил хийж байгаа улсуудад яагаад арга хэмжээ авахгүй өөгшүүлээд байдаг байнаа
2018-07-27
Ха ха ха нүглийн нүдийг гурилаар хуурна
2018-07-27
Хүний мөнгөөр хүнд зориулж хийсэн худалдөн авалт хамгиын чанаргүй үр ашиггүй. Төрийн мөнгөөр эзэнгүй өмчгүй зүйл хийнэ гэж энэ дээ. Хотын дарга худалдан бүр лүү гар дүрэх гээд чичирч салгалдаг гэж ярьдаг юм билээ. Иймэрхүү төсвийн мөнгө төслийн мөнгө, бүр зөвлөхиын цалин хөлснөас хүртэх гэж байдаг шар жоом шиг газрын дарга мэргэжилтэн олон болсон доо.
2018-07-27
Санаа нь бол зөв. Макаогийн нэг гудамж иймэрхүү байдаг. Гэхдээ хар цагаан өнгийн чулуун хавтангаар шигтгэж хийдэг. Түүнээс зүгээр будахгүй шүү.
2018-07-27
Байгаль дэлхий хүмүүсийн буруу үйлдлийг сайн илчлэх юм даа. Үүнийг чинь тусгай зориулалтын будгаар буддаг юм ш дээ. Youtube дээрээс гаднынхан яаж замын тэмдэг, тэмдэглэгээ хийдгийг хараарай. Хулхи юм хийж татвар төлөгчдийн мөнгийг хусдагаа боль.
2018-07-27
Зочин:
Хүлээж авсан ажилтныг биш төсвийг нь бодвол Батболд гэж тэнэг баталсан биз,тэрийг нт огцруулбал таарна.
2018-07-27
Zochon:
Jobi sanaachilgaaraa ooriin horongoor hiiseen irged muulaad baisan baigali ooroo ugaachlaa
2018-07-27
төрийн түшээдээ:
Төрд ажиллаж байгаа түшээдийн хийж байгаа ажлын үр дүн.Хайран татварын мөнгө .Хүлээн авсан ажилтаныг шууд ажлаас халж,хохирлыг төлүүл
2018-07-27
Зочин:
Хүлээж авсан ажилтныг биш төсвийг нь бодвол Батболд гэж тэнэг баталсан биз,тэрийг нт огцруулбал таарна.
Nsnshdjdj:
Amarbold guain biznes ene tsagdaagiinhan bas uviagui bna shuu ulairtsan garuud
2018-07-27
Иргэн:
ерөөсөө ажил хийж чададгүй
2018-07-27
Монголыг маань ийм л тэнэг дарга нар удирдаж байна шдээ. Иргэдээ!!!
2018-07-27
zochin:
Наад мөнгийг чинь татвар төлөгч компаниуд өр зээл тавин байж төлж байгаа ажил хийж цалингаасаа ХАОАТ төлөгчид хүүхдийнхээ талхны мөнгийг хагаслан төлж байгаа гэдгийг ойлговол таарна.Төрийнхөн та нар дур зоргоороо ийм зүйлд үрэх эрхгүй шүү.Хууль зохиож хүмүүсээс мөнгө хураачихаад.....
2018-07-27
зочин:
иймэрхүү ажилд хөрөнгө мөнгө гаргаад борооны усаар угаагаад хаяаад байх юм уу ? Хотын Дагра аа? Шаал дэмий ийм зүйлд мөнгө хөрөнгө гаргаж байхаар хүүхдүүддээ нэг сургууль , нэг цэцэрлэг нэмээд бариад өгмөөр байна ш дээ ...
2018-07-27
Ха ха ха мөнгийг нь хаанаас гаргасан вэ
2018-07-27