Санваартнаас болж АНУ, Туркийн харилцаа ХУРЦДАВ
2018-07-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Туркийн эрх баригчдад хандан хатуухан мэдэгдэл хийсэн талаар “www.vox.com” сайт уламжлав.

 

 

Цагаан ордны тэргүүн твиттер хуудастаа "Христийн шашинтан, санваартан Эндрью Брансоныг удаан хугацааны турш хорьж байна. Түүнийг нэн даруй суллахгүй бол АНУ, Туркийн эсрэг хатуухан хориг тавих болно” гэж жиргэжээ.

 

Туркийн эрх баригчид АНУ-ын иргэн, санваартан Эндрью Брансоныг 2016 оны долоодугаар сард төрийн эргэлт хийхийг санаархсан этгээдүүдэд тусалсан, терроризмыг санхжүүжүүлсэн хэмээн буруутгасан юм.

 

Санваартан уг хэрэгтэй холбоогүй гэдгээ олонтоо учирласан ч прокурорууд түүнд 35 жилийн хорих ял төлөвлөөд байна. Тэрбээр 21 сар хоригдсоны эцэст гэрийн хорионд шилжүүлэх шийдвэрийг Туркийн шүүх гаргажээ.

 

Трампын хатуухан мэдэгдлийн өмнө нь АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс мөн Анкарагийн удирдлагуудыг нэн даруй санваартныг нь суллахыг шаардсан юм. АНУ-ын сүрдүүлгийг хүлээн авах боломжгүй хэмээн Турк мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
111111:
Тагнуул хийсэнийг нь тогтоогоод байхад америкчууд гүрийчих юм даа... Төрийн эргэлт анусын тусламжтай, дэглэлттэй байсан биздээ
2018-07-27