Хилийн цаана тусгаарлагдсан хүүхдүүд эцэг, эхтэйгээ уулзжээ
2018-07-27

АНУ-Мексикийн хилээр нэвтэрсэн Төв Америкийн хууль бус цагаачдын хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлан хорих журмыг өнгөрсөн сарын эхээр Трампын засаг захиргаа хэрэгжүүлж  эхэлсэн юм.

 

 

1-18 хүртлэх насны 2500 орчим хүүхдийг гэр бүлээс нь тусгаарласан дээрх шийдвэрийг олон улс эсэргүүцэж, Трампыг ХАРГИС шийдвэрээ цуцлахыг шаардсан билээ.

 

Тэгвэл тусгаарлагдсан 1800 орчим хүүхэд эцэг, эхтэйгээ уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

 

АНУ-ын Цагаачлалын төв байранд 1442 хүүхэд эцэг, эхтэйгээ уулзсан байна. 378 хүүхэд эцэг, эхийнхээ хамтаар тус төвөөс явжээ.

 

Одоогоор 711 хүүхэд эцэг, эхтэйгээ уулзах боломжгүй гэнэ. “Эдгээрийн 120 хүүхдийг эцэг, эх нь асран хамгаалахаас татгалзсан талаар АНУ-ын Засгийн газраас мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин