Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйчийн тусламж хэрэгтэй байна
2018-07-27

 

"ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ - Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачийн оролцоог нэмэгдүүлэх нь" Олон улсын хамтарсан төслийн нээлт өнөөдөр 14.00 цагт Отгонтэнгэр их сургуулийн их танхимд болно. 

 

АНУ, Австрали, Орос, Хятад улсуудын эрдэмтэн судлаачидтай хамтран ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ төслийн хүрээнд сэтгэц оношилгоо-тестийн аргуудыг монгол хүний онцлогт тохируулан нутагшуулах 3 жилийн хугацаатай төслийн ажлыг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс эхлүүлж байна. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн нь 2017 оны эхний хагас жилд 4517 сурагчийн дунд явуулсан хүүхдийн хувийн зан чанарын онцлог, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг судалсны үр дүнд өсвөр насны хүүхдүүдийн 46.9 хувь нь сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгааг тогтоожээ.

Shuud.mn
Сонин хачин