Элэгний В,С вирусын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна
2018-07-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатрын талбайд өнөөдөр /2018.07.27/  Дэлхийн Хепатитын өдрийн арга хэмжээ болж байна. Энэхүү өдрийн хүрээнд өнөөдөр элэгний B, C вирус илрүүлэх хурдавчилсан оношлогоо, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох Фиброскан үзлэг болон мэргэжлийн эмч нарын зөвөлгөөнд хамрагдах боломжтой юм.  

 

Дэлхийд 325 сая хүн хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жилд 1.3 сая хүн уг өвчнөөс үүдсэн элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. 2016 оны эцсийн байдлаар дэлхий дахинд B,C вируст хепатитын архаг халдвартай нийт хүн амын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь л оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой байжээ.

 

Монгол улсын хувьд 3 сая хүн амын 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог аж. Мөн Монгол улс нь Ази номхон далайн бүсийн орнуудын дундаас вируст хепатитыг устгахын тулд хүн амын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон эрүүл мэндийн даатгалд хамруулхаар санаачилсан анхны бага дунд орлого бүхий оронд тооцогддог юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
jagaa:
snuu xaana unegui tooluulj bolx ve
2019-07-27