Трампын нууцыг экс хуульч нь ИЛЧЛЭВ
2018-07-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хуульчаар ажиллаж байсан Майкл Кон нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр “2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хэдэн сарын өмнө Ерөнхийлөгчийн хүү болон зөвлөхүүд нь ОХУ-ын тусгай төлөөлөгчидтэй нууцаар уулзсан” хэмээв.

 

“Трамп хүндэт зочдоо Нью Йорк хотноо байрлах “Трамп” цамхагтаа хүлээн авсан. Уулзалтын дараахан Трамп хүүтэйгээ нууц уулзалтаар яригдсан зарим асуудлаар хэлэлцсэн юм. Энэ үед би тэдний дэргэд байсан. Тэд сонгуулийн асуудлаар санал  солилцсон” гэж Кон ярьжээ.

 

“Трамп” цамхагт болсон уг нууц уулзалтад Трампын том хүү, хүргэн Жаред Кушнер, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр кампанит ажил эрхэлсэн дарга Паул Макапер болон Оросын нөлөө бүхий хуульч Наталья Веселницкая нар оролцсон гэнэ.

 

Оросын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч болсон гэдгээ Трамп байнга үгүйсгэдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин