Соёлтой жолооч шалбааг ЦАЦДАГГҮЙ
2018-07-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотод өчигдөр /2018.07.26/ оройноос эхлэн бороо орсон. Өнөөдөр ч үргэлжлүүлэн бороо орж Нийслэл хотын зарим хэсэгт их ус тогтооод байна.

 

Борооны улмаас замын гадаргуу гулгаатай байгаа тул жолоочид тээврийн хэрэгслийн хоорондын болон хажуугийн зайг баримталж, хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Мөн явган  зорчигч иргэд рүү санаатайгаар ус цацахгүй байж хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалав.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин