Үнэгүй шинжилгээнд хамрагдах иргэд урт дараалал үүсгэжээ
2018-07-27

Сүхбаатарын талбайд өнөөдөр /2018.07.27/  Дэлхийн Хепатитын өдрийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчид элэгний В, С вирусын шинжилгээг үнэгүй хийж, ард иргэдэд үйлчилж байна. Үнэгүй шинжилгээнд хамрагдахаар төв талбайд олон хүн цугларч, урт дараалал үүсгэжээ.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Дэлхийд 325 сая хүн хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жилд 1.3 сая хүн уг өвчнөөс үүдсэн элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.

 

Харин манай улсад өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 500 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Монголчуудын дунд элэгний эмгэг, тэр дундаа элэгний хатуурал, халдвар түгээмэл байдаг. Элэгний эмгэг эцсийн шатанд орохоор элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээс өөр аргагүйд хүрдэг байна. Элэгний өвчлөлийн гол тэргүүлэх шалтгаан нь элэгний В, С вирусийн халдвар. Мөн төрөлхийн цусны замын битүүрэл, элэгний анхдагч халдварууд Монгол улсад зонхилж байна. Иймд элэгний өвчлөлийг эрт үед нь илрүүлэх нь зүйтэй гэдгийг эмч нар зөвлөдөг.

 

Г.Сүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Яагаад нэг дор цуглуулаад байгаа юм бэ ээ?
2020-03-28
АМИНЭРДЭНЭ:
ЮУН БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЭД БАЙНА АА. БОЛИОЧ ЭЭ. ХООРОНДОО 2 М ЗАЙТАЙ БАЙЦГАА ГЭЖ ДҮРЭМ ГАРГАЧААД ИНГЭЖ БОЛЖ БАЙГААМ УУ
2020-03-28
otgondalai:
kkkkkkkkkk
2018-07-29
ШАЛ ДЭМИЙ ЮМ ХИЙЖ БАЙХ ЮМ. ЭРҮҮЛ МЭНДИЙГ ИНГЭЖ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙГАА ЮМ. ЮУ ГЭЖ СОЛИОРООД ҮНЭГҮЙ ГЭЭД ДОНГОСООД БАЙГАА ЮМ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ЧИНЬ ТАТВАР БИШҮҮ. ТЭР МӨНГӨНӨӨС Л ТӨЛНӨ Ш ДЭЭ. ЗҮГЭЭР ДҮҮРЭГ ДҮҮРЭГТЭЭ ХОРОО ХОРООНДОО ӨРХ, ДҮҮРГИЙНХЭЭ ЭМНЭЛЭГТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ДАРГА НАР НЬ ПОПУЛИЗМ ХИЙХ ГЭЖ ЯДЧИХ ЮМ АА ЧААВААС ГЭЖ
2018-07-28