Индонезид газар хөдөлж, жуулчид амиа алджээ
2018-07-29

Индонезийн Ломбок аралд орон нутгийн цагаар 7.00 цагийн орчимд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Газар хөдлөлтийн улмаас арван хүн амиа алдсан бөгөөд бүгд жуулчид хэмээн орон нутгийн захиргаанаас уламжлав. Амиа алдсан жуулчид аль улсаас ирсэн нь ТОДОРХОЙГҮЙ байна.

 

Ломбок арал Бали арлаас 40 км-ийн цаана оршдог бөгөөд жуулчдыг ихээхэн татдаг байгалийн үзэсгэлэнт газруудын нэг аж.

 

Байгалийн гамшгийн уршгаар олон барилга, байгууламж нурсан бөгөөд “Хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Газар хөдлөлтийн үеэр 40 хүн бэртсэн” гэж Индонезийн гамшгийн агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Сато Пурво Нугрог мэдэгдсэн байна.

 

Эрх баригчид гамшгийн бүсээс иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин