Эрдоган улсаа “БРИСК”-ийн гишүүн болгохыг хүсэв
2018-07-30 11:00

Туркийн Режеп Тайип Эрдоган улсаа “БРИКС”-ийн гишүүн орон болгох туйлын сонирхолтой буйгаа илэрхийлсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Энэ амралтын өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр Эрдоган тус эвслийн гишүүдийг Туркийг хүлээн авахыг уриалсан байна.

 

Ерөнхийлөгч “Турк улсыг “БРИКС” хүлээн авбал энэхүү эвслийн нэр “БРИКСТ” болж өөрчлөгдөх болно. Турк энэхүү эвсэлд нэгдсэнээр олон үр дүнтэй ажлыг хийх болно. Бид эдгээр 5 оронтой “Их-20” бүлэгт багтдаг. Биднийг эвсэлдээ хүлээн авахын тулд шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлээсэй гэж би хүсч байна” хэмээн мэдэгджээ.

 

Тус эвсэлд Бразиль, ОХУ, Энэтхэг, БНХАУ болон Өмнөд Африк улс багтдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин