Тажикстанд аялж байсан жуулчид халдлагаар амиа алджээ

Тажикстан улсад жуучлалаар ирсэн дөрвөн жуулчин амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Душанбэ хотоос 70 км-ийн цаана хэсэг жуулчин дугуйгаар аялал хийж байсан бүсэд террористууд халдлага үйлдсэн аж. Жуулчид бригад болж, Төв Азийн орнуудаар дугуйн аялал хийж байжээ.
“Халдлагаар АНУ-ын хоёр иргэн, Швейцарь, Нидерландын иргэн амиа алдсан” талаар албаныхан өгүүлэв. Мөн гурван жуулчин шархадсан бөгөөд тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэнэ.
Энэхүү халдлагыг алан хядах “Исламын улс” бүлэглэл үйлдсэн хэмээн эрх баригчид үзэж байгаа ч цагдаагийнхан “Тус бүлэглэлийг үйлдсэн гэх ямар ч нотолгоо олдохгүй байна” гэж мэдэгджээ.
1991 онд тусгаар улс болсон Тажиксан улсад террористууд нэвтэрч, зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоо тогтоосон гэх баримт олдоогүй гэнэ.
Энэ оны хоёрдугаар сард Исламын улс бүлэглэл ОХУ болон хуучин ЗХУ-д багтаж байсан улсуудад халдлага үйлдэж, христийн шашинтнуудыг хоморголон устгахыг уриалж байсан түүхтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ