Ууланд боогдсон 500 гаруй жуулчныг амжилттай аварчээ
2018-07-31

Индонезийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Ломбок аралд өнгөрөгч ням гаригт 6.4 магнитудын газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтөөр 16 хүн амиа алдаж, 330 хүн гэмтэж, 1000 гаруй байшин, барилга нуржээ.

 

 

Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Нуса Тенггара мужийн “Ринжани” галт уул руу олон жуулчид явган аялал хийж байсан юм.

 

Газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүссэн бөгөөд уулаас буух зам хэтэрхий аюултай болжээ.

 

Гадаад, дотоодын 543 жуулчин тусламж хүлээн хэдэн өдрийг ууланд өнгөрүүлсэн байна. Тэгвэл ууланд боогдоод байсан жуулчдыг аварсан талаар Индонезийн Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлэв.

 

Уг аврах ажиллагааны үеэр Малайзаас ирсэн жуулчин амиа алдсан гэнэ. Жуулчны дээрээ хүнд чулуу унаж, толгой тус газрыг нь хүнд гэмтээжээ. Аврах ажиллагаанд 200 гаруй цагдаа, сайн дурынхан оролцсон байна.

 

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо гамшгийн дараах сэргээн засалтад зориулан улсаас мөнгө төсөвлөхөөр шийдвэрлэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин