Путин: Би Вашингтонд айлчлахад бэлэн байна
2018-07-31

Финляндын нийслэл Хельсинк хотноо энэ сарын эхээр ПУТИН-ТРАМП нар 2018 онд анх удаагаа уулзсан билээ. Уг уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн уулзалтыг гуравдагч улс бус Вашингтон хотноо зохион байгуулах санал гаргаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Цагаан ордондоо урьсан юм.

 

 

Путинийг Цагаан ордонд урьсан явдалд америкчууд дургүйцлээ илэрхийлэн, Ерөнхийлөгчөө буруутгажээ. Трампын урилгад Москва ямар хариу тодорхойгүй байсан.

 

Тэгвэл уг асуудлаар Кремлийн тэргүүн “Би Вашингтонд айлчлахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Путин “БРИСК”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ ийнхүү хэлжээ.

 

Тэрбээр “Хамгийн гол нь хоёр тал харилцан тохиролцох учиртай. Мэдээж хэрэг би Вашингтонд айлчлах бүрэн боломжтой” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин