Реалити шоуны тусламжтай Лохан нэр хүндээ өсгөнө
2018-07-31

Холливуудын уран бүтээлч, жүжигчин Линдсей Лохан “MTV” сувагтай хамтран өөрийн гэсэн реалити шоутай болохоор болжээ.

 

 

Грек улсад “Lohan Beach House” реалити шоуны зураг авалт хийгдэх гэнэ. Уг шоу ирэх 2019 онд дэлгэцнээ гарах аж.

 

“Лоханы өдөр тутмын амьдрал, хүсэл тэмүүлэл зэрэг сэтгэл татам чанарыг харуулах болно” хэмээн албаныхан өгүүлэв.

 

Хар тамхины хамааралтай болоод байсан Лохан олон сарын турш эмчилгээ хийлгэж, муу зуршлаасаа салсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Actor is a very difficult profession.
2018-08-06