Сурагчдыг сургуулийн орчинд ухаалаг утас ашиглахыг хориглолоо
2018-08-01

Франц хүүхдүүд ухаалаг утсыг сургуулийн орчинд ашиглах боломжгүй болжээ. Тэд ухаалаг утсыг зөвхөн гэртээ эсвэл сургуулиас гаднах орчинд ашиглах гэнэ. Шинэ хичээлийн жил ирэх есдүгээр сард эхэлнэ. Шинэ хичээлийн жилийн эхний өдрөөс сурагчдыг ухаалаг утас ашиглахыг хориглосон байна.

 

 

Сургуулийн 3-15 насны сурагчид ихэвчлэн таблет ашигладаг бол 15-18 насны сурагчид голцуу ухаалаг утас ашигладаг аж. Сурагчид сургуульдаа орж ирэхээсээ өмнө гар утсаа ангийн багшдаа хураалгах эсвэл унтраах шаардлагатай гэнэ.

 

Боловсрол Сайд Жан-Мишель Бланнер “Бид Францын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд ухаалаг утсыг сургуулийн орчинд ашиглахыг 100 хувь хориглосон. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд ухаалаг утсанд хэтэрхий донтож, сурлагийн амжилт нь муудаж байна” хэмээн  “BFMTV” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

Уг хуулийг Ерөнхийлөгч Эммануэл Макрон санаачилсан бөгөөд тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “сургуулийн орчинд ухаалаг утас ашиглахыг хориглох болно” хэмээн амласан билээ. Парламентын нийт гишүүдийн 62 хувийн саналаар уг хууль батлагджээ.

 

Францын 12-19 насны хүүхдүүдийн 97 хувь нь гар утас байнга ашигладаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай улсад ч гэсэн Боловсролын сайд энэ талаар нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхдүүдийг өглөө хичээлдээ орохын өмнө ухаалаг утасаа багшдаа хураалгаж, сургуулийн орчинд хэрэглүүлэхгүй байхаар шийдвэр гаргах нь зөв.
2018-08-01
Manaih bas ingemeer bgaa yum
2018-08-01