Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Туул голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 16:38 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллажээ.
Тухайн өдрийн 17:28 цагт нэр хаяг тодорхойгүй, удаж муудсан /40 орчим настай, эрэгтэй/ хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ