Исламын улс Тажикстанд жуулчдыг хөнөөх захиалга өгчээ
2018-08-01

Тажикстаны Дангхара хотноо дугуйтай аялж байсан жуулчид халдлага өртөж, амиа алдсан билээ. Тэдний хажуугаар явж байсан хар өнгийн автомашин гэнэт ухарч, жуулчдыг дайрч хөнөөжээ.

 

 

Энэхүү үйл явдлын улмаас АНУ-ын хоёр иргэн, Нидерланд, Швейцарийн иргэн амиа алдсан байна. Мөн гурван жуулчин хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байна. Эрх баригчид халдлагыг 2015 онд үйл ажиллагааг нь бүрэн хориглоод буй “Исламын Сэргэн Мандалтын нам” холбоотой хэмээн мэдэгдсэн аж. Уг мэдэгдлийг тус намынхан эрс няцааж “Жуулчдын үхэлтэй бид холбоогүй” гэлээ.

 

Харин Сири, Ирак дахь нөлөөгөө бүрэн алдаж, Ойрхи Дорнодыг хамарсан “Халифатын вант улс” байгуулах зорилгоосоо буцахад хүрээд буй алан хядах “Исламын улс” бүлэглэл Тажикстанд болсон халдлагын захиалагч хэмээн мэдэгдэж, халдлага үйлдсэн гэх таван залуугийн дүрс бичлэгийг үзүүлжээ.

 

Тус бичлэгт залуус Орос болон Тажикстан хэлээр Исламын улсад үнэнчээ батлан “Бид ариун Аллахын хүслийг биелүүлэх болно” хэмээн хэлэв.  Бичлэгийн төгсгөлд нэгэн залуу орос хэлээр “Жуулчдыг хөнөөсөн халдлагад Исламын улс бүлэглэлийг буруутгахгүй байгаад гайхаж байна. Тэд бидний нөлөөнөөс эмээж байна. Бид бол Аллахын ариун дайчид” гэж хэлжээ.

 

Тажикстаны эрх баригчид Исламын улс бүлэглэлийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Тус улсын Дотоод хэргийн яам “Эдгээр залуус “Исламын Сэргэн Мандалтын нам” холбоотой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин