Автобусны хорт утааг хэмжиж байна
2018-08-01

 

Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн автобуснаас ялгарах утааны тортогжилтын хэмжээг явуулын оношлогооны багажаар хэмжиж эхэллээ. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 10 компанийн их багтаамжийн 41 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.


Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд 2 удаа техникийн үзлэг, оношлогоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын 2018 оны намрын нэгдсэн үзлэг оношлогоо ирэх есдүгээр сард эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин
huz:
baazad ni ochij hemjeechee barag ihenh ni unanadaa
2018-08-01