Монголын мэргэн буудагчид шилдэг наймд үлдлээ
2018-08-02

 

Цэргийн дөрөвдүгээр их наадам долоодугаар сарын 28 ны өдөр Москва хотын “Алабино” дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний сургалтын төвд нээлтээ хийсэн. Цэргийн наадмын нэг төрөл болсон "Мэргэн буудагчийн зааг" тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээний нэгдүгээр үе шат долоодугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр явагдаж өндөрлөлөө.

 

Тус шатанд багууд хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт 7 дасгалаар боловсруулж оноогоо гаргасан. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт 8 шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд буюу хосын төрөлд оролцуулахаар болов.

 

Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311 анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсын баг тамирчдын хамт шилдэг найман багт шалгарч, хагас шигшээд оролцох эрхээ аваад байна.

 

Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа энэ сарын 3-ны өдөр явагдаж, энэ сарын 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baharhmaar shyy zergyydiig harahaar, mundag zaluus amjilt hysie
2018-08-02
Mongol:
Delxiig sexryylj yavsan ezen Chingisiin ynench tsergyyd yaj buuddagiig delxiid xaruulaad og,amjilt amjilt bas dahin amjilt
2018-08-02
Zochin:
Turuuleed ug zuchi subeideen tserguud mini
2018-08-02