Зимбабвед дэгдсэн үймээний үеэр 3 хүн амиа алджээ
2018-08-02

Зимбабве улсад энэ даваа гаригт Ерөнхийлөгч болон парламентын сонгууль зохион байгуулагдсан билээ.

 

 

Сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч “ZANU-PF” нам ялалт байгуулаад байна. Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намын удирдагч Нельсон Чамиса ялалт байгуулснаа зарласан билээ.

 

“Сонгуульд шударга оролцож, ард түмнийхээ сонголтыг хүлээн зөвшөөрөх болно” хэмээн амлаад байсан сөрөг хүчний “Ардчилсан өөрчлөлтийн төлөөх нам”-ынхан сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй хэмээн илэрхийлжээ.

 

Нийслэл Хараре хотноо сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган жагсагч үймээн дэгдээсэн байна.

 

Армийнхан жагсаалын хүчээр тараахын тулд гал нээжээ. Уг үйл явдлын улмаас гурван хүн амиа алдсан гэнэ.

 

Эрх баригчид Үндэсний хуралд 144 суудал, сөрөг хүчин 58 суудал авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
GUY
2018-08-02