Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-08-03

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



2018 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин