Ким Чен Ун, Трампт захиа илгээжээ
2018-08-03

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн твиттер хуудастаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай дахин уулзахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

 

 

Цагаан ордны тэргүүн “Амлалтаа биелүүлж дайны үеэр амиа алдсан цэргүүдийн шарилыг илгээсэн явдалд гүнээ талархаж байна. Мөн таниас илгээсэн найрсаг үгтэй захианд баярлалаа. Удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна” хэмээн жиргэжээ.

 

Удирдагчид өнгөрсөн зургаадугаар сард Сингапур улсад уулзсан бөгөөд энэ үеэр Пхеньян, Солонгосын дайны үеэр амиа алдсан Америк цэргүүдийн шарилыг хүлээлгэн өгөхөө амласан юм.

 

Пхеньянаас хүлээлгэн өгсөн шарилуудын эхний хэсэг Хавай аралд ирээд байна.

 

Хоёр дахь уулзалт Цагаан ордонд болох өндөр магадлалтай аж. Учир нь Трамп Хойд Солонгос болон ОХУ-ын төрийн тэргүүнтэй зуучлагч улсад уулзах шаардлагагүй хэмээн мэдэгдсэн билээ.

 

Тэрбээр удирдагчдыг Вашингтонд уриад буй бөгөөд уг урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн аваад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин