Эболагаар 10 өдөрт 33 хүн амиа алджээ

img

Баруун Африкийн орнуудад 2014 онд дэгдэж, 11,300 хүний амийг авч одсон эбола вирус дахин заналхийлж эхэлсэн байна. Мөн тухайн үед 29 мянган хүн халдвар авч, эмчилгээ хийлгэсэн түүхтэй.  Африкаас гадна АНУ, Испани, Итали, Их Британи зэрэг барууны орнуудад бүртгэгдсэн юм.

 

 

НҮБ, ДЭМБ уг вирусын тархалтыг 2016 онд бүрэн зогссон хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл уг вирусын халдвар Конго улсад дахин бүртгэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тус улсад арван өдрийн дотор 33 хүн эболагийн халдвар авч, амиа алдсан талаар ДЭМБ уламжлав.

 

Эбола бүртгэгдсэн бүс нутгийг ариутгаж байгаа боловч тархалт хүрээгээ эрчимтэй дэгдсээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ