Зимбабвег МАТАР хочит Эммерсон Мнангагва удирдана
2018-08-03

Зимбабве улсад энэ даваа гаригт Ерөнхийлөгч болон парламентын сонгууль зохион байгуулагдсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарч эрх баригч “ZANU-PF” намыг төлөөлөн оролцсон Эммерсон Мнангагва ялалт байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр нийт сонгогчдын 50.8 хувийн санал авсан бол сөрөг хүчнийг төлөөлөн оролцсон Нельсон Чамис 44.3 хувийн санал авчээ.

 

Сонгуулийн дүнг зарласны дараа Эммерсон Мнангагва твиттер хуудсаараа дамжуулан ард түмэндээ талархал илэрхийлжээ.

 

 

Сонгуулийн дүнг нийтэд зарлахаас өмнө Нельсон Чамиса өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хэмээн зарласан юм.

 

Харин сөрөг хүчин сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн, өнөөг хүртэл тэмцсээр байна. Хараре хотноо үргэлжиж буй жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин