Наймдугаар сарын Өрнийн зурхай
2018-08-03

Эрхэм уншигч танд наймдугаар сарын Өрнийн зурхайг хүргэж байна.

 

Хонь

Энэ сар Хонины ордондныхны хайр дурлалын амьдрал нэлээдгүй баяр баясалтай, хүсэл тэмүүлэлтэй байх нь. Энэ төлөв сарын 23 хүртэл үргэлжилнэ. Мэдрэмж өндөр байх учраас аливаа тохиолдолд сэтгэл хөдлөлөө ухаалгаар барих хэрэгтэй. Мөн энэ сард амьдралынхаа зарим зүйлийг илүү тодорхой, утга учиртай болгох хэрэгтэй. Гэрлэх, гэрлэлтээ батлуулах, албан бус харилцаагаа дуусгаж албан ёсны үерхлээ эхлүүлэх гэх мэт. Гэхдээ өөрийгөө буруугаар ойлгуулах, хүсэж байгаа зүйлээ зөв илэрхийлж чадахгүй байх зэргээр буруу сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлоорой. Мөн харилцаанд “би” гэх үзэл хэт давамгайлах нь сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин сарын 7-оос эхлэн Сугар гараг хонины ордонд байрласнаар өөрийгөө олон талаас нь сайжруулан хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх нь ээ. Ижил төстэй төслүүд дээр ажиллаж олон цагийг чи ажилдаа зориулж магадгүй ч хайр дурлалынхаа амьдралд үнэхээр санаа тавихыг хүсэж байгаа л бол завгүй байдал чинь чамд тийм ч саад үзүүлэхгүй. Мөн сарын 22-оос чиний хайр дурлалын амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч харилцаагаа сэргээх, илүү утга учиртай болгох тохирсон цаг байх болно. Ажил мэргэжил санхүүгийн хувьд урт хугацааны, үр нөлөө сайтай өөрчлөлт гарах нь. Мөн санхүүгийн хувьд илүүдэл зардлаа хянах хэрэгтэйг сануулж байна. Нийгмийн статус, ажил мэргэжлийн хувьд нэлээдгүй идэвхитэй байх ч сарын 19-өөс ажилд зогсонги байдал үүсэх, санал бодлоо хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байх зэрэг саад гарч ирж магадгүй. Гэхдээ энэ үед илүү бие даасан, илүү хянамгай байж гэмээнэ асуудлыг эерэгээр даван гарч чадна. Кареер гэдэг чиний хичээл зүтгэлээр, чиний цагийн менежментээ хэрхэн зөв хувиарласнаар, хэрхэн оновчтой төлөвлөлтүүдийг хийснээр бий болдог зүйл гэдгийг ойлгоход дээрх бэрхшээлүүд чамд туслах болно. Сарын 23-аас чи урьдынхаасаа илүү идэвхитэй байж, ажлын цагаа зөв хувиарлаж, үр дүнтэй бүтээмжтэй ажиллаж эхлэх болно. Мөн хамтран ажиллагсадтай сайн харилцаатай байна. Илүү тод гялалзахын тулд чи өөрт байгаа авъяас чадвараа бүтрэн дайчилж, бүтээлч байх цаг хэдийнээ иржээ. Энэ сард оюун санаагаа илүү тайван байлгах хэрэгтэй. Өнгөрсөнд болсон үйл явдал чамайг арагш татаж магадгүй ч ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж, илүү өөдрөг байхыг эрмэлзэхийг хичээх хэрэгтэй. Энэ сард мөнгө болон сэтгэл мэдрэмжтэй холбоотой чухал шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

 

Үхэр

 

Ганц бие Үхрийнхний хувьд шинэ хүмүүстэй танилцаж, цагийг зугаатай өнгөрөөхөд тун ч таатай сар байх нь. Чи бол мөрөөдөж, дурлаж, үдэшлэг цэнгээнд явж цагийг сайхан өнгөрөөх эрх чөлөөтэй нэгэн. Харин урт хугацааны харилцааг хүсэж байгаа хүмүүст энэ сар тохиромжгүй. Албан бус хэдий ч дотно харилцаатай байдаг хүмүүсийн хувьд энэ сар таатай байх бөгөөд гэнэтийн бэлэг, сэтгэл хөдөлгөсөн зүйлсээр дүүрэн байх нь. Гэхдээ тэр бүхэн үргэлж тааламжтай байдаггүйг санаарай. Хамтрагч чинь чамтай хамт хаа нэг тийшээ нүүх, хамт амьдрах санал тавьж магадгүй ч хэрвээ чи хараахан бэлэн биш гэж үзэж байвал өөрийнхөө шийдвэрийг дагахыг эрмэлзээрэй. Мөн хамтрагчтайгаа бүтээх ирээдүйдээ эргэлзэхгүйн тулд өнгөрсөн дэх зарим зүйлсийг ярилцаж, хамтдаа шийдэж, итгэл төрүүлэх зүйлсийг хийхийг зөвлөж байна.Сарын эхний өдрүүдэд гэр бүлийнхэн болоод ойр дотныхондоо тус дэм болохыг хичээх хэрэгтэй. Мөн хостой Үхрийнхний хувьд хамтрагч чинь кареераа хөгжүүлж, өөрийгөө олон талаар хөгжүүлэхийг хүсэж байгаагаа хэлбэл чи түүнд нь туслахад бэлэн байгаарай. Сарын 2-р хагаст гэрлэсэн Үхрийнхэн харилцаагаа шинэ түвшинд аваачиж, олон арга хэмжээнүүдэд оролцож магадгүй. Энэ нь харилцаандаа өөрчлөлт авчирахад тусална. Мөн гэрлэлтийнхээ дүрэм журмыг шинээр тодорхойлоход ч хүрч магадгүй. Гэхдээ сарын 19 хүртэл тохиролцоо хийхгүй байх хэрэгтэй. Сарын 23-аас сэтгэл хөдлөл илүү нэмэгдэх бөгөөд ганц биечүүдын хувьд сонирхолтой өөрчлөлтүүдийг авчирах нь ээ. Ажил мэргэжил, санхүүгийн хувьд чамайг хуучин арга барилаа өөрчилж, мэргэжлийн ур чадвартаа “салхи” оруулах цаг болжээ. Хүсэж байгаа зүйл, ур чадвараа нээж олоод шинэ ажил, шинэ бизнес эхлэхэд өөрийгөө бэлтгэ. Дээд албан тушаалтан, захиргааны ажилтнууд, шинэ хамтрагчидтай харилцах харилцаандаа илүү анхаарал хандуулж, хүлээцтэй байж, ажил хэрэгч хандаарай. Сарын эхний 7 хоногт хамтран ажиллагсадтай зөрчилдөөн үүсгэж болзошгүй ч мэргэжлийн талаар ойлголт, өнцөг, хандлагаа өөрчлөхөд энэ зөрчилдөөн тус болж ч мэдэх юм. Санхүүгийн хувьд сарын сүүлийн өдрүүд ээлтэй байх бөгөөд олж чадахаасаа ихийг үрж магадгүй. Эдгээр зардал нь ихэвчлэн гэр орны болоод ахуйн хэрэглээнд зарцуулагдана. Гэхдээ өөрийн нөөц, мөнгөний хэмжээнд тохируулан санхүүгээ барих нь чухал юм. Зорилгынхоо төлөө идэвхитэй зүтгэж, хуучны мөрөөдлүүдээ биелүүлэх их хүсэл тэмүүлэлд автана. Дотоод дуу хоолой, хүсэл тэмүүллээ сонсож чадвал чи өөрийнхөө хүссэн үр дүнд нэг алхам ойртож, сайн өөрчлөлтийг авчрах болно. Энэ сард мөн хувийн амьдралаа орхигдуулж болохгүйг сануулж байна. Гэр орон болон гэр бүлийнхэндээ санаа тавьж аюулгүй болоод амар тайван байдлыг хадгалахад анхаарал хандуулаарай. Мөн гэр бүлийнхээ сайн сайхан амьдралын төлөө зоригтой шийдвэр гаргах цаг ирснийг од эрхэс сануулж байна.

 

Ихэр

 

Энэ сар Ихрийхний хайр дурлалын амьдрал нэлээдгүй идэвхитэй, хөгжилтэй, аз жаргалтай байх нь ээ. Сарын сүүл хүртэл шинэхэн хайрын романсууд үүссээр байх болно. Мөн хуучин харилцаагаа сэргээж магадгүй. Харин хостой хүмүүсийн хувьд харилцаагаа илүү гүнзгийрүүлэхэд бага зэргийн асуудал үүсч болзошгүй. Маргаан зөрчилдөөнөөс үүдэн тусдаа байх тохиолдол гарах ч энэ нь харилцаагаа өөр өнцгөөс харах боломжийг ч өгч мэднэ. Ганц биечүүдийн хувьд экстэйгээ эргэн нийлэх, бүтэлгүй хайрын эзэнтэйгээ харилцаагаа сэргээнэ. Мөн сарын 28-аас харилцаагаа шинэ шатанд аваачиж, урьнхаасаа ч илүү дотно харилцах болно. Гэхдээ хамтрагчаа хэт их өмчирхөх, өөрийнхөөрөө байлгаж, хардаж зовоохын хэрэггүй. Энэ нь харилцаанд сэв суулгаж мэднэ. Харин гэрлэсэн Ихрийнхний хувьд хайр халамжаа илүү их үзүүлж, хоорондын итгэлцлээ бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэйг сануулж байна. Мөнгө санхүүтэй холбоотой ажил сайн байх ч үр дүн нь шууд харагдахгүй. Зарим хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээр урт хугацааны дараа ашиг нь ирдэг талтай. Тиймдээ ч ашиг нөлөө нь хэсэг хугацааны дараа чамд орж ирэх учраас зарим төлбөр тооцоо хойшлогдож магадгүй. Гэхдээ сэтгэл санаагаар унаж, өөрийгөө болон ойр дотныхнондоо бүү дарамт үзүүлээрэй. Тэртээ тэргүй үр дүн нь сайнаар харагдаж байгаа учраас багахан тэвчээртэй хандахад л болно. Мөн их хэмжээний хөрөнгө мөнгө орж ирэхэд түүнийгээ хэрхэн үрэхэд биш хэрхэн зөв зарцуулж, хадгалах тал дээр анхаар. Сарын 2-р хагаст тохиох үйл явдлууд ажил мэргэлжийн аяллаа илүү сонирхолтой, илүү ойроос хийх боломжийг олгох нь. Гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаадад идэвхитэй оролцох бөгөөд ажилдаа хянамгай ханд. Аливаа шийдвэрийг гаргахдаа яарах хэрэггүй. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалж, нухацтайгаар бодоход цаг гаргахад гэмгүй. Урьдынхаасаа илүү өөдрөг байхыг хичээ. Амьдралаа сайн сайхан, амар тайван байлгах зүйлийг бага багаар хийгээрэй. Амралтын өдрүүдийг амгалан тайван байлгах зүйлсээр хүрээлүүлж, сэтгэл санаагаа тайвшруулах таатай зүйлсэд цагаа зарцуул. Энэ сард ажлын байран дээрээ нэр хүндээ сэвтээх ямар нэг зүйлийг хийхгүй байхыг анхааруулж байна. Мөн хувийн төлөвлөгөө, хэрэгтэй баримт сэлт, санхүүгийн тооцоо зэрэгт анхаарал хандуулаарай.

 

Мэлхий

 

Бархасбадь гараг Мэлхийн ордонд байрласнаар энэ сард сэтгэл хөдлөлийн түвшин, романтик байдал нэлээдгүй өндөр байх нь. Энэ нь хайр дурлалын амьдралаа утга учиртай болгоход сайнаар нөлөөлнө. Ганц биечүүд ч хайр дурлалын амьдралаа сэргээх, шинээр эхлэх гайхалтай тохиолуудтай учирна. Сарын 13-аас гэрлэсэн Мэлхийнүүдэд салах эсвэл гэрлэлтээ батлуулах томоохон үйл явдлууд тохиож магадгүй. Гэхдээ аль ч сонголт урт хугацааны турш харилцаанд үүсээд байсан асуудлаа нээж олоход тус болж магадгүй. Аливаа асуудалд илүү тэвчээртэй, тайван, ухаалаг, албан ёсны хандахыг хичээгээрэй. Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахад энэ сар тохиромжгүй гэдгийг сануулж байна. Энэ сард мөнгө санхүүгийн асуудал нэлээдгүй халуун сэдэв байх нь. Их хэмжээний орлого, мөнгөн эх үүсвэр орж ирэх боломж гарах бөгөөд тэдгээрийг өөрийнх болгох ч боломжтой тун ээлтэй сар байх нь ээ. Гэрээ хэлэлцээр, мөнгөний тухай асуудлууд нэлээдгүй нухацтай хандах хэрэгтэй. Өөрийн ажил мэргэжил болоод шинэ төсөл гэрээнүүдэд гарын үсэг зурахдаа хянамгай байж, зохих баримтуудыг эргэн нягтал. Сарын 22-оос материаллаг байдлын хувьд нэлээдгүй бие даасан байх ба тун ч боломжийн ажил, шинэ төслүүд хүлээж байна. Дээр дурдсанчлан мөнгөний эх үүсвэр нээгдэж, орлогын хувь нэмэгдэх учраас төсвөө зөв удирдаж, мөнгөө ухаалаг зарцуулах хэрэгтэй. Худалдан авалт хийхдээ нэн шаардлагатай зүйлд л мөнгө зарцуул. Карьерийн хувьд гайхалтай боломж гар ирнэ. Хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч нараасаа хувь хүртэх, хувьцааны үр өгөөжийг хуваалцана. Сарын 24 хүртэл ажил мэргэжил, мөнгө санхүүтэй холбоотой сайн мэдээнүүд ар араасаа хөвөрсөөр л байна. Харин гэр бүл, ойр дотныхны харилцааны тал дээр энэ сард нэлээдгүй зүйл бухимдлыг чинь төрүүлж магадгүй. Гарч ирсэн хүндрэл бэрхшлээл, хүйтэн уур амьсгалыг чи л өөрөө засаж залруулахгүй бол энэ тойрог үргэлжилсээр байх болно гэдгийг анхаараарай. Зарим зүйл чамайг хичнээн өвтгөж байсан ч заримдаа тэр мэдрэмжээ нуух хэрэг гардгийг санагтун. Сарын 2-р хагасаас өөртөө амралт чөлөө олгож, амар тайван байлгах зүйлсийг хийж сэтгэл санаагаа сайн сайхан зүйлд бэлтгээрэй. Аливаа зүйлд чиний хүссэн үр дүн ирэх учраас тэвчээртэй байхыг хэрэгтэйг од эрхэс сануулж байна

 

Арслан

 

Энэ сард хэн нэгэнд онцгой анхаарал тавих хэрэгтэй болох нь. Халамж, анхаарал, хэрэгцээгээ “хэн нэгэн”-д төвлөрүүл. Бусдын давуу талыг үнэлэх, сайн чанаруудыг нь олж харах боломж гарна. Сарын 2-р хагаст дур хүсэл ихээр нэмэгдэх ч сэтгэл хөдлөлдөө ухаалаг хандахыг од эрхэс сануулж байна Санчир гараг Арслангийн ордонд байрласнаар ажил хэргийн үйл хэрэгт нөлөө үзүүлнэ. Ажил удаан хэмнэлээр үргэлжилж магадгүй ч үр дүн нь тааламжтай сайн байх нь. Ажлынхан дундаа нэр хүнд чинь өснө. Аль салбарт өөрийнхөө орон зайг бий болгох, өөрийгөө хүчтэй илэрхийлэх боломж чамд байна. Тиймээс илүү бүтээлч байж, шаргуу хандаж, тэвчээртэй байх хэрэгтэй. Өөрийнхөө хүчин чармайлт, цаг хугацааг зөв хувиарлаж удирдан чиглүүл. Бусдаас илүү байх гэж хэт хичээсний хэрэггүй, өөрөөрөө байж, өөрийнхөө хүч хүрэх зүйлсэд л анхаарлаа хандуулаарай. Харин мэргэжлээ өөрчилж бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа Арслангийнхан яаран хөдлөлгүйгээр, бага багаар урагшлахыг сануулж байна. Мөнгөтэй холбоотой асуудал энэ сард үүсэхгүй бөгөөд орлогоо үр хүүхэд болон гэр орондоо зөв зохистой зарцуулахад л болно. Өөртөө итгэлтэй байж, өөрийн зөв гэж бодсон зүйлээ хий. Энэ сард энерги, эрч хүчээ амархан алдаж магадгүй учраас ажил ихтэй завгүй байсан ч эрүүл мэнддээ тавих анхаарлаа сулруулж болохгүй. Сарын сүүлийн хагасыг бие болон оюун санаагаа амрааж, тайван амгалан байлгах зүйлсийг хийхэд зарцуулаарай. Чухал гэрээ хэлэлцээр болон болон урт хугацааны төлөвлөгөө, зорилго зорилтууддаа ч мөн анхаарал хандуулаарай.

 

Охин

 

Гайхалтай хайр дурлалыг хайж байгаа, сэтгэл зүрхээ хэн нэгэнд зориулахыг хүсч байгаа Охиныхныг тэвчээртэй хүлээж байхыг од эрхэс сануулж байна. Харин холын зайны харилцаатай бол харилцаагаа ахин нэг шат ахиулах хэрэгтэй. Энэ сард Охиныхоны бусалтай харилцаа үүсгэхэд нэн таатай байна. Мөн хуучны романтик мэдрэмж бодит болж, харилцаа сэргэж магадгүй. Эрсдэл хийхвий, алдахвий гэсэн айдсаа дарж шинэлэг зүйлсийг хайж ол. Тав тухтай бүсээсээ гарч чамд аз жрагал, баяр баяслыг өгөх туршлагуудыг бүтээ. Хэрвээ чи үнэхээр онцгой хайрын түүхийг бүтээж, сэтгэл татам романс бас гэрлэлтийг хүсэж байгаа бол зарим зүйлийг зоригтойгоор хийж үзэхэд буруудах зүйл байхгүй. Ажил мэргэжлийн хувьд багахан бүтэлгүйтлээр эхэлж магадгүй. Гэхдээ энэ үед шантарч, гутарч суулгүйгээр зүрх сэтгэлээ сонсоорой. Сарын 7-оос Сугар гараг Охины ордонд байрласнаар орлого нэмэгдэх, мөнгөний урсгал сайжрах төлөвт шилжих нь. Хэдий орлого өсөн нэмэгдэх ч тэр хэрээрээ урсгал зардал их гарна. Гэр бүл, үр хүүхдүүддээ болон хувь хүний хөгжил гэх мэт зүйлсэд мөнгөө зарцуулах нь. 19 хүртэл ажил мэргэжлийн хувьд нэлээд хөдөлгөөнтэй байх бөгөөд тэвчээртэй, тайван хандахаа мартуузай. Эс тэгвээс эргэн тойрныхон дундаа төөрөгдөл, зөрчил үүсгэж мэднэ. Хилийн чанадад хамтран ажиллагчтай болж, сонирхолтой төслүүд дээр ажиллаж магадгүй. Мөн илүү бүтээлч, баяр баясалтай ажиллахыг эрмэлзэж, хувийн стратеги төлөвлөгөөгөө сонирхолтой байлгахыг хичээвэл ажил урагшилж, мэргэжлийн амьдралдаа ахиц дэвшил гаргаж чадна. Мөнгө санхүү болон ажил мэргэжилтэй холбоотой гэнэтийн шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Энэ сар Охиныхон ганцаардлыг мэдрэхийн зэрэгцээ ужиг өвчин нь сэдэрч магадгүй. 23-аас оюун санааны хувьд бүх зүйл сайжрах бөгөөд өөрийгөө илүү амгалан тайван байлгахыг хичээж, асуудлуудыг түр мартахыг хичээ. Урт хугацааны ганцаардал, гансрал чинь чамайг өөртэйгөө ярилцах, өөрийгөө ойлгоход тус болно. Энэ сард дархлаа суларч магадгүй учраас өөрийгөө халамжилж, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг од эрхэс зөвлөж байна.

 

Жинлүүр

 

Энэ сард Жинлүүрийнхний хайр дурлалын амьдралд таагүй мэдрэмж авчрах үйл явдал тохиож магадгүй ч чи тэдгээрийг зөв сайнаар шийдэж, харилцаагаа сайнаар авч үлдэх, гэр бүлийн амьдралаа зөв зүгт чиглүүлэн авч явж чадна. Мөн гэр бүлийнхэн чинь чиний харилцаа болон гэрлэлтэнд тийм таатай хандахгүй байж магадгүй. Энэ талаасаа чиний хайр дурлалын амьдралд асар их нөлөө үзүүлэхийг оролдож магадгүй бөгөөд энэ асуудал сарын 27 хүртэл үргэлжилнэ. Хэрвээ чи хамтрагчтайгаа хараахан хамт амьдарч эхлээгүй байгаа бол энэ сард тус асуудалд шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Ганц биечүүлийн хувьд цоо шинэ харилцаа эхлэхгүй бөгөөд харин хуучин харилцаагаа сэргээх, одоогийн харилцаагаа илүү сайжруулах тал дээр анхаарахад гэмгүй. Мөн ганц биечүүл бусдыг гэхээсээ илүү өөрийгөө хэн бэ гэдггээ олж мэдэхэд багахан цаг зав зарцуулахыг зөвлөж байна, тиймээс урт хугацааны харилцаанд хэт яарах хэрэггүй. Жинлүүрийнхний мөнгө санхүүгийн байдалд нэг их асуудал үүсэхгүй нь. Материаллаг хэрэгцээгээ хангаж, санхүүгийн найдвартай байдал үүсгэхийн тулд хамтран ажиллах гэрээ байгуулж, найз нөхөдтэйгөө хамтран шинэ төсөл эхлүүлж магадгүй. Гэхдээ бусдад амлалт өгөхөөс зайлсхийж, өөрийнхөөрөө хийхийг эрмэлзээрэй. Өөрт байгаа их хэмжээний мөнгөн орлогоо сэтгэл хөдлөлөөрөө гэнэтийн худалдан авалт хийх, хэт тансаг хэрэгцээнд зарцуулахгүй байхыг сануулж байна. Сарын 2-р хагасаас ажлын байрандаа нэлээдгүй эрч хүчтэй, идэвхитэй байх бөгөөд энэ нь чамд илүү олон боломжуудыг нээж, өөрийн хүссэн зүйлээ хайж олоход тус болно. Гэхдээ чи ажлын байран дээрээ ямар нэг байдлаар таагүй мэдрэмжийг авдаг бол яагаад тэдгээр зүйлээс холдож илүү өөрийнхөөрөө, баяр баясалтай, стрессгүй ажиллах газрыг хайж болохгүй гэж? Хэрвээ үнэхээр ажлын байраа илүү сайнаар солих боломж байгаа л бол эргэлзээгүй сольж л орхи. 11-ээс чиний итгэл найдвар, хүсэл мөрөөдөл ихээр нэмэгдэх бөгөөд шинэ зүйлийг амьдралдаа нэмэх боломж гарна. Мөн хамтран ажиллагсад чинь чамайг илүү хөгжин дэвшихэд нөлөөлж, чамд зөв арга замыг нээж өгөхөд бэлэн байгаагаа харуулах болно. Тэр утгаараа чиний бүтээлч сэтгэлгээ хөгжиж, шинэ санаа ундарсаар байх болно. Харин эрүүл мэнддээ илүү их анхаарч, зөв хооллоход анхаарал хандуулаарай. Хэт их амттан, чихэрнээс зайлсхийх хэрэгтэй. 

 

Хилэнц

 

Энэ сар Хилэнцийнхний хувьд аливаа асуудалд шинэ гарц шийдэл хайж, сэвтээд байсан хайр дурлалын амьдралаа сэргээх тун ч боломжтой сар байх нь. Тэр ч утгаараа хайр дурлалын амьдраынхаа талаар илүү их зүйл мэдэж авахад тустай бөгөөд нэгнээ илүү сайн мэдэж авч, илүү хүндэтгэлтэй байж, уулчилж, сайн талуудыг нь олж харж чадна. Бусдад хайр энэрэлээ өгч, сайн сайхан зүйлсийг олж нээж чаддаг Хилэнцийнхэнд гэрлэсэн, гэрлээгүй, албан ба албан бус аль ч төрлийн харилцаатай байсан гэсэн урьдынхаасаа илүү эерэг сайхан өөрчлөлтүүд хүлээж байна. Энэ сард бусдыг өөртөө татах чадвар нэлээдгүй өндөр байх бөгөөд ганц биечүүлд ч энэ нь хайраа олоход сайнаар нөлөөлнө. Сарын эхний өдрүүдэд ажил идэвх муутай байж магадгүй ч чи өөрөө л онцгой дэвшил гаргаж чадвал бүхнийг сайнаар өөрчилж чадна. Тэр ч утгаараа сарын 11-ээс чиний эрч хүч онцгой нэмэгдэж, мэргэжлийн нэр хүндээ дээшлүүлэх, кареераа өгсөх, шинэ зүйлсийг суралцах боломж нээгдэнэ. Ажилдаа тийм ч таатай биш байдаг бол өөрийгөө шинэ түвшинд гаргах, өөрчлөлт хийх ч боломж гарах учраас энэ сарыг мэргэжлээ сайжруулахад ашиглах хэрэгтэй. Урт хугацааны төслүүд дээр ажиллах, хэтийн зорилгоо тодорхойлоход тохиромжтой. Сарын сүүлийн өдрүүдэд их хэмжээний орлого орж ирэх төлөвтэй байна. Гэхдээ мөнгөө зөв зохистой зарцуулах хэрэгтэй. Энэ сард гэнэтийн осол болон тог цахилгааны аюулаас сэргийлэхийг од эрхэс сануулж байна. Мөн ханиад томуу, харшил, үе мөчний өвчнөөс өөрийгөө хамгаалаарай. Хэрвээ ойрын хугацаанд томоохон хэмжээний шалгалт өгөх зорилго тавьсан бол зорилгодоо үнэнч байж, илүү шаргуу суралцах хэрэгтэй.

 

Нум

 

Албан бус харилцаатай Нумынхны хайр дурлалын амьдралд ахиц гарч магадгүй ч сарын эхний өдрүүдэд ажил мэргэжилтэй холбоотой үл ойлголцол үүсэж магадгүй. Хайр дурлалын адал явдлаа хайж байгаа хүмүүст шинэ хүмүүстэй танилцах, шинэ харилцаа үүсгэх боломж гарч ирнэ. Богино хугацааны хариулцаагаа дуусгавар болгож урт хугацааны харилцаа үүсгэх цаг хэдийнээ иржээ. Нөхөрлөл, бүлэг, нийгмийн харицлаанд ч идэхитэй байх нь. Харин хостой Нумынхны хувьд гэрлэлтээ батлуулах, хуримлах зэрэг томоохон үйл явдал тохиож магадгүй. Энэ сард ажил мэргэжлийн болоод мөнгө санхүүгийн байдал сайн байх нь. Хамтын ажиллагаа ч энэ сард тун амжилттай байна. Хандлага, сэтгэлгээндээ бага зэргийн өөрчлөлт хийснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэхийн зэрэгцээ ажил амжилттай үргэлжилж, ашиг орлого ч тэр хэрээр нэмэгдэнэ. Сарын 19-өөс мөнгөө зөв зарцуулах тал дээр анхаарууштай. Харин ажил мэргэжилд гарах ахиц дэвшил, үйл явцад илүү тэвчээртэй хандахыг сануулж байна. Хэрэгцээгүй зүйлсэд биш ач холбогдолтой зүйлсэд мөнгө болон цагаа зарцуулах нь зүйтэй. 23- аас Нар Нумын ордонд байрласнаар мэргэжлийн нэр хүнд өсөхтэй зэрэгцэн шинэ шинэ боломжууд нээгдэх нь. Бизнес аяллаар явах, хилийн чанадад томилолтоор ажиллах, боловсролоо дээшлүүлэх зэрэгт ээлтэй сар байх болно. Энэ сард мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Мөнгөтэй холбоотой асуудалд өөрийгөө бүү зовоож эрч хүчээ бүү гарздаарай. Сарын сүүлийн хагаст эрүүл мэнддээ тустай зүйл хийж, өөрийгөө баяр баясалтай байлгах зүйлдэд цаг заваа зориулаарай.

 

Матар

 

Энэ сард Матрынхны хайр дурлалын амьдрал нэлээдгүй өрнөлтэй байх нь. Сарын 23 хүртэл энэ байдал хэвээр байх болно. Чамд үнэн стэглэоийн гүн гүнзгий харилцаа дутагдаж байгаа учраас бусадтай илүү нээлттэй байснаар хүсэж байгаа үр дүнгээ олж авах боломжтой. Харилцаагаа итгэлцэл, үнэнч байдал дээр тулгуурлан бий болговоос нэн тустай. Ганц биечүүлийн хувьд найз нөхдийн хүрээлэл дундаасаа хосоо сонгохгүй байхыг эрмэлзээрэй. Хүмүүсийг танин мэдэх хугацааг өөртөө олгох хэрэгтэй. Сарын сүүлийн хагаст ажил мэргэжлийн хувьд өсөж дэвуих боломж гарах нь. Урт хугацааны зорилгоо тодорхойлж, ажилдаа шаргуу хандаж, өөрийн авъяас чадвараа бүтээлч сэтгэлгээтэйгээ хослуулан өмнөхөөсөө илүү амжилттай ажиллах боломж чамд хэдийнээ иржээ. Харин мөнгө санхүүгийн хувьд багахан дутагдалтай сар байх бололтой. Гэлээ гээд бусдад өр тавихгүй байх нь зүйлтэй юм. Их хэмжээний өр тавьснаар буруу хүмүүстэй орооцолдох, өөртөө дарамт учруулах магадлалтай. Мөнгөтэй холбоотой эрсдэлтэй шийдвэр гаргахгүй байхыг сануулж байна. Их хэмжээний өр төлбөрт унахаас сэрэмжил. Сарын 23-аас мөнгө, санхүүгийн асуудал эерэгээр шийдэгдэнэ. Архаг хууч өвчин сэдэрч магадгүй тул эрүүл мэнддээ анхаар. Биед чинь гарч байгаа өөрчлөлт, сөрөг нөлөөллүүдийг тоолгүй өнгөрөөж болохгүй. Өөртөө амралт өгч, оюун санаагаа тайван байлгаж, уур бухимдлаас өөрийгөө чөлөөлөхийг эрмэлзээрэй.

 

Хумх

 

Хостой Хумхынхны хувьд шийдэгдээгүй хуучин асуудлуудаа шийдвэрлэхэд ээлтэй сар байх нь. Сарын 11-ээс шинэ сонирхолтой боломжууд нээгдэх нь. Харилцаагаа цоо шинэ түвшинд аваачих, гэрлэлтээ батлуулах, сүй тавих, хуримлах зэрэг шинэ зүйлсийг амьлраллаа оруулахад таатай. Хэрвээ гэрлэхээр зэхэж байгаа бол гэрлэлтдээ илүү хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Ажил мэргэжилдээ гэхээсээ илүү хувийн харилцаандаа энэ сард онцгой анхаараарай. Харин ганц биечүүлийн хувьд хэн нэгэнтэй учрах болно. Уулзсан нэгэндээ амлалт өгөхөд эртэднэ. Тиймээс нэгнээ сайн таниж мэдэх, харилцаагаа сайжруулахад л анхаарлаа хандуул. Бүлгийн болон хамтын ажиллагаа, төслүүд болоод нийгмийн харилцаагаа өргөжүүлэн сайжруулах нь. Гэхдээ бусадтай эрх мэдэл, байр суурьттай холбоотой асуудлаар маргахгүй байхыг зөвлөж байна. Бусдын санаа бодлыг хүлээн авч, аливаад тэвчээртэй ухаалаг ханд. Урам зоригтой, идэвхитэй ажилласнаар хийсэн гэрээ хэлэлцээр, төслүүд, хамтын ажиллагаад үр дүнгээ өгнө. Өөрийн мөрөөдөл, итгэл найдвараа ямар ч тохиолдолд бүү алд. Өөрт байгаа нөөц бололцоогоо зөв ашигласнаар хүсэж байгаа зүйлдээ алхам ойртох болно. Орлого, зарлагаа урьдчилан тооцоолж, гарч болох зардлыг ухаалгаар хянаарай. Энэ сард дархлаа суларч магадгүй учраас хооллолтдоо анхаарч, эрүүл амьдралын хэв маягийг бий болгохыг хичээ. Оюун санаагаа тайван байлгаж, юу хийхийг хүсэж байна, тэр л зүйлээ хийж өөрийгөө баярлуулаарай.

 

Загас

 

Энэ сард Загаснуудын хувьд сонирхолтой үйл явдлууд, гэнэтийн зүйлсээр дүүрэн өнгөрөх нь. Хамтрагч чинь чамаас амьдралыг үзэх үзэл, зарчим, итгэл үнэмшлийн хувь тэс ондоо байж болох ч хэрвээ харилцаагаа үргэлжлүүлэн авч явахыг хүсэж л байгаа бол энэ тийм ч асуудал үүсгэхгүй учир олон зүйлд шаналж өөрийгөө зовоох хэрэггүй. Гэхдээ сарын 19-өөс үзэл бодлын зөрчил үүсэж магадгүй ч хэн хэнээ ойлгож, хүлээцтэй хандсанаар маргаан зөрчил эв найрамлаар өндөрлөх болно. Хосуудын бие биедээ ойртон дотносох, танин мэдэх хүсэл их байх бөгөөд гэнэтийн үйл явдлыг хүлээж авахад хамтдаа бэлэн байгаарай. Харин гэрлэхээр зэхэж байгаа Загаснуудын хувьд хэн нэгний буруу үйлдэл, үгээр гэрлэлт болон хувийн амьдралыг чинь сүйтгэх оролдогыг хүлээн зөвшөөрч болохгүй. Загасныхны санхүүгийн асуудал энэ сард зогсонги төлөвт байх нь. Сарын эхний хагаст өр төлбөр тавих, их хэмжээний зээл авч магадгүй. Ажил мэргэжлийн хувьд чи хүссэн үр дүнгээ хүртэхийн тулд нэлээд шаргуу, хичээнгүй ажиллах нь. Хамтын ажиллагаа болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын орчин нөхцлөө нягтлан хар. Ажлаа өөрчлөх боломж гарч ирж магадгүй. Аливаа өөрчлөлтийг хийхэд хэн нэгний туслалцааг хүлээх хэрэггүй. Шинэчлэлт, өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол чи өөрөө л сайн хичээх хэрэгтэй гэдгээ ухамсарлах нь зүйтэй юм. Дараагийн ажлаа олоогүй бол одоо хийж байгаа ажлаасаа гарах гэж бүү яараарай. Нухацтай, бодлоготой хөдөл. Энэ сард хамтын ажиллагаад, гэрээ хэлэлцээр хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэхэд нэлээдгүй анхаарал хандуулж магадгүй. Ямарваа зүйлийг өөр өнцгөөс харж үз. Илүү өөдрөг, илүү урам зоригтой, бүтээлч байж ажилдаа өөрийгөө бүрэн дайчилж гэмээнэ хүсэж байгаа үр дүнгээ хүртэх болно. Сарын сүүлийн хагасаас нэлээд ядарч магадгүй учир эрүүл мэнддээ анхаарал тавьж, цагийн менежмэнтээ зөв хийхийг эрмэлзээрэй. 

Shuud.mn
Сонин хачин